Америкийн их зохиолч Жеймс Фенимор Купер (1789 — 1851)-ийн «Сүүлчийн могикан» гэдэг зохиол бол түүний зохиолоос хамгийн алдартай нь юм. Эл роман 1757 онд франц, индианчууд хамтын хүчээр Уильям Генрийн цайзыг бүслэн авч дайран тулалдаж байгаа үйл явдал гарна. Зохиолын гол баатар Аварга Могой буюу Чингачгук, Хурдан Буга буюу Ункас нар үнэнч шударга, чин зоригтой хүмүүс бөгөөд хамгийн сүүлд Ункас алагдаж байгаа нь хөрөнгөтний соёл иргэншлийн харгайгаар эртний нэгэн могикан аймаг бүхэл бүтнээрээ сөнөн мөхсөнийг үзүүлжээ...