Үнэгүй50,000₮Хямдрал: % off Сонсох
arrow_right
00:00

Сүүдрийн вант улс

Зохиолч:Б.Батзориг

Өнгө мөнгө дагасан нийгэмд хүн хүнээ гээж хэн болж хувирч буйг хувь заяаны эрхээр салж хагацсан эгч дүүсийн амьдралаар харуулна. Адууны хулгайч, авгай хүүхнүүдэд агсам тавьж явдаг асан Авидын хүү Дэнхүү анд нөхрөөсөө аавынх нь өвөлжөөний алга дарам газрыг авах гэж амьдралыг нь үгүй хийдэг. Хайртай эхнэрийг нь үй зайгүй нөхөрлөж өссөн анд нь нүдэн дээр нь хүчирхийлж хөнөөгөөд хийсэн хэргээ өөрт нь тохож орхив. Оршихт эхээс нь өөр хэн ч түүнд итгэсэнгүй. Нэг л өдөр элэг бүтэн байсан амьдрал нэг шөнийн дотор нулимсандаа живлээ. Үрсийг нь харж гашуудсан эх нь түүнийг шоронд байхад үхэв. Толгой дараалсан эл зовлон Оршихт тохионо. Тэр хууль шүүх ч шийдээгүй үнэнийг өөрөө шийдэхээр эхийнхээ үхлийг далимдуулж оргож зугтдаг. Мөнгөнд хэн ч биш болсон нөхөд, мөнгөнд юуч биш болсон хууль тэр бүхнийг шийтгэхээр энгийн нэгэн ажилчин залуу эргэж ирдэг. Эцэст нь та “хэнч амьдрал аа, аав ээжээ, анд нөхрөө сонгож төрдөггүй! Тэд чамтай төөрөг тавилангаар холбогддог” гэдгийг эл зохиолыг сонссоноор ойлгох болно.

Өгүүлэгч: Б.Анхбаяр

Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:1.85 Gb
ISBN:ISBN: 978-9919-97-579-1
Насны ангилал:10+
Номын хугацаа:13 цаг 49 мин
Нийтлэгдсэн огноо:2023-02-20