Энэхүү номыг сонссоноор шүүмжлэлт сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ?, өөрийгөө таньж мэдэхэд шүүмжлэлт сэтгэлгээний 6 үе шатыг хэрхэн ашиглах вэ?, сэтгэн бодох чадвараа 2-дах "би" болтол нь хэрхэн хөгжүүлэх вэ? зэрэг асуултанд хариулт олж авах юм. Зохиогчид санаанудаа маш тодорхой томъёолсон учир өөрт хэрэгтэй санаагаа олж, ашигтай ур чадварт суралцах болно.
Шүүмжлэлт сэтгэлгээ орчин үед хүмүүст амьдралын тодорхой бус үеүдийг даван туулахад туслахаас гадна шийдвэр гаргахад итгэл нэмж өгдөг хэрэгсэл ажээ. Шүүмжлэлт сэтгэлгээний хэрэгслүүдийг болон аргачлалуудыг сурсанаар байгууллагууд ч хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, амжилтад хүрэх боломжтой болно.