Намуун найз охин Жавхаагаа хүлээн зурагтныхаа сувгуудыг солин буйдан дээр хэвтэж байлаа. Нээлттэй гэгээвчээр намрын оройн бүлээн зөөлөн сэвшээ салхи үлээн, цонхны сиймгэр шаргал хөшгийг сэм сэмхэн хөвсөлзүүлэх нь хөшигний цаана нэгэн үл үзэгдэх шидтэн нуугдчихаад тоглоом хийгээд байгаа ч юм шиг...
Өгүүлэгч: О.Цэнгэлбаяр