Үнэгүй29,000₮Хямдрал: % off Сонсох
arrow_right
00:00

Шилдэг 10 дотоод ур чадвар

Зохиолч:Н.Гансүх

Өгүүлэгч:  Ө.Батбилэг 

Зохиогчийн үгээс :  "Өнөөдөр Монголын хөдөлмөрийн зах зээл дэх байгууллагууд ажиллах хүч байхгүй талаар гомдоллодог. Хүний нөөцийн менежерүүд ч гэсэн ихэнхдээ Hard skill буюу үндсэн мэргэжилдээ сайн байх, туршлагатай байх шалгуур тавин хамгийн сайн анкет явуулсан хүнийг ярилцлаганд дууддаг. Гэтэл хэдхэн минутын ярилцлагаар шийдвэр гарган тухайн хүнийг ажилд авдаг ч төд удалгүй мөнөөх ажилтнаас soft skill буюу дотоод ур чадвар, харилцаа хандлагыг шаардаж эхэлдэг. Тиймээс зөрчил үүсэх цэг буюу ойлголтын зөрүү нь энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор энэ номыг бичих сэдэл минь анх төрсөн билээ...Миний багахан туршлагаар баталгаажсан энэхүү ном таны ажил амьдралын бүхий л төвшинд хэрэг болж таны өмнө нь анзаараагүй тэр дотоод ур чадварын талаархи ойлголт болоод шинэ харан өнцөг өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад та өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх тэр алсын бөгөөд гайхамшигтай замд тань энэ ном нэг шат болно гэдэгт гүнээ итгэж байна."

Монгол Улсын минь мянга мянган залуучууд бид хамтдаа хөгжиж, нэг нэгэндээ өөрийн мэдлэг туршлагыг харамгүй түгээж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, илүү гэрэл гэгээтэй ирээзүйг хамтдаа бүтээцгээе. 

Хүндэтгэсэн: Номын зохиогч Норовсамбуугийн Гансүх 

Төрөл:Хувь хүний хөгжил
Номын хэмжээ:415.27 Mb
ISBN:978-9919-26-488-8
Насны ангилал:10+
Номын хугацаа:3 цаг 01 мин
Нийтлэгдсэн огноо:2022-05-05