“Шидтэнүүдийн сургууль" цуврал зохиолуудад Ангараг, Эрхэс, Сугар, Санчир, Сансар, Буд хэмээх зургаан найзын ид шидийн ертөнцөд тохиолдож буй адал явдлыг хүүрнэнэ. Ангараг бол галын шидтэн. Найзууд нь түүнийг багийн ахлагчаар сонгодог. Эрхэс бол түүний найз охин. Тэрээр биеэсээ гарч, үл үзэгдэгч болох чадвартай. Харин Сугар хувиргагч шидтэй, хамгийн ахмад нь. Сансар онгод тэнгэртэй харьцдаг бөө. Буд бол хүчирхэг далавчтай нисдэг шидтэн.
Эдгээр хүүхдүүд нууцлаг орших шидтэний сургуульд суралцдаг. Нэгэн өдөр эгэл жирийн айлын охин Эрхэс тэдний ангид суралцахаар ирснээр шидтэнүүдийн адал явдал эхэлнэ. Тэд “Дэлхийн шидтэний сургууль”-д элсэх хүнд хэцүү сорилыг даван туулж, зүй бусаар хоригдож байсан шидтэнүүдийг суллана. Эрхэс охины гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлд дурласан Ангараг нарны хаант улсаас буцаж ирснийхээ дараа түүнтэй гэрлэж, ихэр хүүхдийн аав ээж болцгооно.
Улмаар таван найз дэлхийн анхны Шидтэний хаант улсыг байгуулж, Ангараг найзуудынхаа дэмжлэгээр хаан болно.
Дөрөвдүгээр дэвтэрт хоёр дахь үеийн шидтэнүүд болох Хөхдэй мэргэн, Изабелла, Хар ирвэс, Канис, Ачу нарын тухай өгүүлнэ. Тэд Шидтэний хаант улсыг эрхшээлдээ оруулах гэсэн бурхадтай тэнцвэргүй тулаанд орсон ч таван ертөнцийн тусламжтайгаар ялалт байгуулна. Энэхүү таван ертөнцийн хаалгыг Ангараг нээж өгснөөр шидтэнүүд болон эгэл жирийн бүх хүмүүс ид шидэнд суралцаж, жинхэнэ мөн чанараа танин мэдэх боломжтой болдог...
Өгүүлэгч: Л.Сарантуяа