arrow_right
00:00

Монгол ардын шилдэг үлгэрүүд

Зохиолч:Ардын аман зохиол

Монгол ардын үлгэр нь нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг сонгодог хэлбэрээр нь бүтээж, үеэс үед уламжлагдан хөгжүүлж иржээ. Олон мянган жилийн түүхтэй өвөрмөц соёл сэтгэлгээ, ёс заншил нь бусдын соёлоос ялгагдах нэгэн онцлогтой юм. Үлгэр бол Ардын аман зохиолын нэгэн чухал зүйл бөгөөд нүүдэлчин ард түмний аж төрөх ёс, зан үйл, оюун сэтгэлгээний онцлогийг хадгалан уламжлагдан ирсэн чухал зүйл юм. Үлгэр бол ам дамжин хамгийн өргөн хүрээг хамарсан хүн бүрийн таашаан сонирхдог түгээмэл соёлын төрөл юм.

Монгол ардын үлгэр нь үүссэн цаг үе, тухайн үеийн нийгмийн үг хэллэг зэргээр монгол хэлний онцлогийг хадгалж байдгаараа чухал юм. Ялангуяа хүүхдүүд уншсан, сонссон үлгэрээ цааш дамжуулан ярих нь хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурахад ихээхэн ач холбогдолтой болдог. Мөн монгол үлгэрийн хуучирсан үг хэллэгийг хүүхдийнхээ нас сэтгэхүйд нь тохируулж өөр үгээр орлуулан ойлгуулахын зэрэгцээ тухайн хуучин үгийг давхар танин мэдүүлснээр үгийн санг нь баяжуулж өгдөг сайн талтай.

Өгүүлэгч: Б.Баярсайхан 

401
1
Төрөл:Монголын уран зохиол, ЕБС-н Уран зохиол, Хүүхдийн зохиол
Номын хэмжээ:230.66 Mb
ISBN:-
Насны ангилал:3+
Номын хугацаа:1 цаг 40 мин
Нийтлэгдсэн огноо:2024-11-26