Цагаан цаас шиг цэвэрхэн гэнэн охин. Ганцаардлын саарал оршихуйд нь гэнэт гэрэл цацарч, тэр гэрэлд өнөд үүрд, насан туршдаа аз жаргалыг тэвэрнэ гэсэн эндүү мөрөөдөл нь нэг л өдөр гэнэт бас хуй салхи мэт хийсээд одсон. Гэнэт ассан, гэнэт унтарсан тэр гэрэл тоглоом байж уу.
Хууралт, хуурамч хүн чанар, элэглэл, доромжийн хариуд өс хонзонгийн халуун гал үлээж, өөрийн мэдэлгүй үзэн ядалтын зэвсгээр хуяглан хэний ч зүүдэнд оромгүй зүйлийг үйлдэнэ. Заримдаа хүн аз жаргалыг олох гэхдээ, аз жаргалтай амьдрах гэхдээ өс хонзонгийн нэхээсийг нарийн урладаг аж. Эсвэл өс хонзон хүнийг амьд байлгадаг гэлтэй. Тэр аз жаргалд хүрэв үү.
Өгүүлэгч: Г.Соёлгэрэл