Монгол Улсын анхны Ардын уран зохиолч цолтон, төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төржээ.Түүний бичсэн анхны томхон уран бүтээл "Гологдсон хүүхэн” тууж 1929 онд хэвлэгдэж манай шинэ үеийн үргэлжилсэн үгийн зохиолын ууган зохиолын нэг болжээ.Ц. Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн», «Буурал ээж минь», Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл», «Бүгдээрээ найрамдахыг бид хүснэ», «Лениний музей» зэрэг олон арван зохиол нь уран зохиолын унших бичгүүдэд нийтлэгджээ.Ц. Дамдинсүрэн «Өвгөн хулганын сургаал» гэдэг үлгэр өгүүллэг 1928 онд бичиж, «Хувьсгалт Залуучуудын Эвлэл» сэтгүүлд хэвлүүлсэн нь хүүхдэд зориулж бичсэн анхны зохиолынх нь нэг байв.