Энэ зохиол нь одоогийн цаг үеийн нийгмийн сулрал, ялзрал доройтол, өнгө мөнгөний хэтэрхий шунал хийгээд улам даяаршиж улам хотжиж буй өнөө үед залуучууд маань ямар нэгэн ухаарал, сэхээрэл, сэтгэмж өөртөө бий болгоосой, аваасай гэсэн үүднээс энэ зохиолын мөн чанар, агуулга оршиж байгаа болно. Өнөө цаг үед “Нөхөрлөл” гэх энэ үнэт зүйл хэрэгцээ, хэрэглээ, шаардлага дээр тогтдог, цэцэглэж байгааг бид мэддэг хэрнээ мэдэхгүйн дүрд тоглодог. Энэ бол үнэндээ эмгэнэл юм. Үүнд л энэ бүтээлийн утга учир оршин байгаа юм.
Өгүүлэгч: М.Батмагнай