1925, 1926 оны үед Б.Ренчин Ленинград хотноо сурч байхдаа тэндэхийн ШУА-ийн музейд байгаа Ази тивээс олж хуримтлуулсан бичиг судар, тод монгол хуучин захидал олсныг сонирхон судалж байсан бөгөөд энэ үедээ хуучны захидалд амар мэндийг асууж “хэлэх үг элчийн аманд бий” гэсэн үг цөөтэй утга битүүлэг үг хэллэгийг харан юу болохыг төдий л ухалгүй байснаа В.Я.Владимирцовын таамагласан тэрхүү захидалд итгэмжилдэг нэг учир байсан байх гэснийг марталгүй хожмоо шинжилгээ судалгааны ажлаар ховдын хязгаараар ажиллах үедээ нутгийн номтой гэгдэх Халтар өвгөнөөс “захих үг элчийн аманд бий” хэмээснээс учрыг ойлгож, энэ тухайгаа “Нууцыг задруулсан захиа” туурийнхаа эхэнд өгүүлсэн байдаг.
Энэхүү өгүүллэг нь ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын заавал судлах зохиол юм.
Өгүүлэгч: Т.Эрдэнэчулуун