Зохиолд удам угсаагаараа холбоотой ах дүүсийн хүүхдүүд болох Жаарай, Дунцаг нарын амьдрал, хайр сэтгэлд хандах хандлага нь үйл явдлын зөрчилтэт өгүүлэмжийг үүсгэн тэр нь эцэстээ эмгэнэлт түүхийг бүтээж, үе дамжсан харуусалт явдал болж буй тухай өгүүлэгддэг. Зохиолч торгууд түмний баатарлаг хэрнээ, эмгэнэлт хувь заяаг зохиолын дүрүүдийн харилцан яриа, бодол санааны ертөнцөөр дамжуулан гаргаснаар хүн хоорондын болон хүн нийгмийн харилцааны эмзэг зүйлүүд өөрийн гэсэн уран сайхны ертөнц үүсгэн тусгалаа олжээ.
Өгүүлэгч: Д.Зоригтбаатар