"Уянгын таван тууж" шилмэл бүтээл
...Боржин чулуут бяцхан толгойн энгэрт анир чимээгүйд бүүвэйлэгдэн, хөл хөгжөөн даанч бяцхан гацааны хойт захад сумын захиргааны навтгар шар байшин байдаг байж билээ. Босоо хатгасан шургааг хашааны заадас холбоо энд тэндээ хугарч, бас ёзоор нь олон он жилийн хур бороо, чийгт өмхрөн майжийж ганхаад, салхи ялимгүй хөдөлмөгц дуртай тийшээ ханаран ухан дөхсөн нь насны ихийг насалж өтөлсөн, ямар нэгэн амьтны углуургаараа хөдөлсөн шүдийг санагдуулдаг билээ.
Өгүүлэгч: МУАЖ Г.Равдан