11,000₮ Ном авах
arrow_right
00:00

Миний ажлын ноу-хау

Зохиолч:Ц.Оюунгэрэл
Дэлгэрэнгүй

Энэхүү номыг уншигч, сонсогч бүхэн өөрийнхөө хийж чадахгүй хэмээн боддог зүйлийг бусад хүмүүс хэрхэн хийж буй ажлын “ноу-хау”-гаа хүмүүс дэлгэж, залуустайгаа хуваалцсан байгааг олж мэдэх болно. Учир нь “ноу-хау”-гаар баялаг нийгэмд ажилчдынх нь хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Ноу-хаугаа хойч үетэйгээ хуваалцдаггүй нийгэмд хүмүүс нэг дороо хий эргэсээр байдаг юм. Монголын нийгэм хурдацтай хөгжил рүүгээ жолоогоо эргүүллээ. Иймээс эцэг эхчүүд бид туулаад өнгөрүүлсэн ажлынхаа “ноу-хау”-г харамгүй хуваалцаж, залуусаа эрч хүчтэй, бүтээмж өндөртэй болоход нь туслах цаг болжээ.
Залуус өнөөдөр Монголдоо ажилд орж чадахгүй байна. Тэдэнд ажил зааж өгөх завтай эцэг эх, багш ч ховор болжээ. Ажил олж хийнэ гэдэг нь ажлын тухай анхны мэдэгдэхүүнгүй хэн бүхэнд бэрх зүйл. Тэр тусмаа ажлын дөргүй залуусаа яаж ажилтай болгох тухай бодогдох үед тэднийг янз янзын сургууль руу л мөнгө төлж явуулна. Ингээд гэртээ мөнгө өвөртөлж ирэх ёстой залуус тэтгэврийн эмээ өвөө, бага цалинтай ээж, ааваараа тодорхойгүй удаан хугацаагаар тэжээлгэсээр л байдаг. Сургуульд зааж өгдөггүй, зөвхөн тухайн ажлыг хийж үзсэн, хийж чадсан хүнээс суралцсан эрдмийг “ноу-хау” (know-how) буюу үгчлэн орчуулбал “яаж хийхийг мэдэж авлаа” гэж нэрлэдэг. Ардын уламжлалт нэр томъёо нь “ажил хийх дөр” юм. Орчин үеийн олон улсын менежментийн бүхий л сурах бичигт энэ үгийг улс орон болгон орчуулалгүй шууд л англиар нь “ноу-хау” хэмээн хэрэглэх болжээ.

Төрөл:Хувь хүний хөгжил
Номын хэмжээ:1.03 Gb
ISBN:-
Насны ангилал:10+
Номын хугацаа:7 цаг 40 мин
Нийтлэгдсэн огноо:2023-01-03