arrow_right
00:00

Илүү сайн илүү хурдан

Зохиолч:Жереми Гутче

2015 онд хэвлэгдсэн уг номыг Канадын иргэн Жереми Гутче өөрийнхөө ажиглалт, туршлага дээрээ үндэслэн бичжээ.  “Илүү сайн, илүү хурдан”  ном нь амжилт гаргахад хэрэгжүүлэх арга хэрэгсэл, удирдлага болгох зарчмуудыг багтаасан гарын авлага юм. Номын гол санаа нь таныг "фермер" гэдэг үзлээсээ салж, дотор байгаа "анчин"- г сэрээхийг уриалжээ. Байнга хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд та өөрөө ч бас өөрчлөгдөж байх ёстой. Эргэн тойронд байгаа боломжуудаа ашигла. Түүндээ дасан зохиц. Ингэсэн тохиолдолд та амь гараад зогсохгүй, улам дэвжин өсөх болно гэжээ. Уг номыг эхлэн суралцаж буй энтрепренер, бизнес манлайлагч гээд орчин үеийн бизнесийн ертөнцөд амжилт гаргахаар тэмүүлж яваа бүх хүмүүст зориулжээ.

776
4
Төрөл:Хураангуй ном
Номын хэмжээ:6.84 Mb
ISBN:-
Насны ангилал:18+
Номын хугацаа:07 мин
Нийтлэгдсэн огноо:2023-04-21