Эртний Грекчүүд хүн төрөлхтөнд эртний нэгэн аксиомыг үлдээсэн нь дараах үгсээр бичигджээ: Homo Nosce Te Ipsum буюу орчуулбал «Хүн, чи өөрийгөө танигтун». Энэхүү аксиомоороо эрт үеийнхэн алсдаа өөрийг нь Байгаль, Сансар огторгуйг хүрээлэн буй нууцуудын тухай мэдлэг, баталгаанд хүргэх адал явдлыг хүн эхлүүлэх ёстой болно гэсэн санааг хэлсэн юм.
Жинхэнэ дээд психоаналист Самаэл Аун Вэорын үзгээс ундарсан энэхүү Хувьсгалч Сэтгэл зүйн шастир нь өнөөдөр бидэнд өөрсдийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмж болоод бодлуудыг жинхэнээр нь судлах боломжийг, цаашлаад шинэ нөхцөл байдлуудыг бий болгох чадвартай болж, утсан хүүхэлдэйн гунигт дүрээс салж, бүр өөрөө өөрийнхөө жинхэнэ эзэн болоход хөтлөх төгс тэнцвэрийг хүмүүний дотор бий болгох боломжийг олгож байна.
Зохиогчийн маань ихэд онцлон хэлдэгчлэн дотоод амьдрал гэдэг биднийг хүрээлэн буй гадаад амьдралаас илүү бодит, илүү ач холбогдолтой ба энэхүү бүтээлийн хуудаснууд нь эрс болоод трансцендентал өөрчлөлтүүдийг өөрийн дотоод амьдралд хүсэмжилж байгаа хэн бүхэнд чиглэсэн болой.