arrow_right
00:00

Хормогчоо тайлж хорвоотой танилц

Зохиолч:Г.Соёлгэрэл
Дэлгэрэнгүй

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг өмөөрч бичив. 

Миний амьдралд гялайж гялтайх сайн сайхан зүйл огт байсангүй. Бүгдийг нь хүчирхийлэл хэмээх хар сүүдэр хилэн нөмрөгөн дороо хийгээд хав дарчихсан байв.
Би олон зүйлээс өөрийгөө тусгаарлаж, тэр хэрээрээ үеийнхнээсээ, нийгмээсээ хоцрогдсон байлаа. Бие минь шарх сорвиор дүүрч, эрүүл мэндийн хувьд өөрөөсөө хоёр, гурав дахин ахимаг насны нэгнээс ч сул дорой болжээ. Сэтгэл минь шархалж өвчилсөөр, өөртөө ч, өрөөлд ч итгэдэггүй, ичиж зовох, шаналж шархирах мэдрэмжээр дүүрч, юунд ч идэвх сонирхолгүй, юуг ч хүсэж тэмүүлдэггүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж ч үгүй нэгэн болж хувирсан байлаа. Хуягааг өөрчлөх тухай, хүчирхийллийг таслан зогсоох тухай үе үехэн боддог байсан минь ч он цагийн тоосонд замхарч одсон байв.
Ажилгүй, хамт олонгүй, найз нөхөдгүй, тойрон хүрээлэгсэдгүй, орлогогүй, эд хөрөнгөгүй, зорилгогүй, хүсэл мөрөөдөлгүй... Айдас түгшүүр, гуниг гутрал, өвчин шаналал, өр өвтгөм түүхүүд...

Өгүүлэгч: О.Цэнгэлбаяр 

408
5
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:417.16 Mb
ISBN:978-9919-24-956-4
Насны ангилал:18+
Номын хугацаа:5 цаг 03 мин
Нийтлэгдсэн огноо:2024-05-06