энэ номноос та хэрэглэгчдийн хүлээлтийг хангахад процесс ямар чухал үүрэгтэй болохыг, мөн аливаа байгууллагад хэлтсийн оронд процесс хянах менежерүүдтэй байх нь ямар чухал болохыг ойлгож авахаас гадна процесст чиглэсэн байгууллагыг хэрхэн бий болгох талаар олж мэдэх ач холбогдолтой юм.
Өнөө цагт яагаад бат бөх суурьтай, алдартай компаниуд олноороо зах зээлийн өөрчлөлтүүдэд дасан зохицож чадахгүй байна вэ? Үүний бурууг Дэвид Хэмм компанийн бүтэцтэй нь холбон үзэж байна. Шатлан захирах соёлыг хэрэгжүүлдэг компанид ажилтнууд нь хэрэглэгчдийнхээ бус удирдлагынхаа хүслийг биелүүлэхийг хичээдэг. Тиймээс Хамме компаниудыг бүтцээ өөрчилж, албан тушаалын оронд процесс буюу үйл явцыг чухалчилж, түүнийг удирдлага руу биш хэрэглэгчид рүүгээ чиглүүлэхийг уриалжээ