Би эх эцэг, төрсөн газраа мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Би танд болсон явдлыг ярьж байгаа болохоос, анкет бөглөж байгаа биш дээ. Удаан хугацаагаар гудамжинд амьдарч байгаад Ленинградын хүүхдийн асрамжийн нэгэн газарт очсоноос эхлэн хүүрнэе. Асрамжийн газарт сургууль, уран дархны газар байдаг байлаа. Миний үе тэнгийнхний төгсөлт болоход хэдийгээр тэр үед ажилгүйдэл бас байсаар байсан ч, асрамжийн газрын олон хүүхдийг шууд үйлдвэрлэлд ажилд оруулж өгөв...
Өгүүлэгч : Г. Ганзориг