Олонх компаниуд ихэнх хүмүүс шиг төлөвлөгөө боловсруулахдаа гаргууд атлаа хэрэгжүүлэх тал дээрээ авьяас билгээ харуулж тэр бүр чаддаггүй. Энэ үүднээс гүйцэтгэл бол үр дүнд хүрэх чадвар юм. Зохиогч Ларри Боссиди, Рам Чаран нар зарим хүмүүс удирдах албанд томилогдохоороо хөгжиж байдаг бол зарим нь улам доройтдог гэдгийг онцолжээ. Бизнесийн бодит байдлаас тасарсан хүмүүс тун удалгүй компанийг ангал руу зоригтой чиглүүлж яваагаа анзаарч эхлэдэг. Зорилгодоо хүрэх, даалгаврыг биелүүлэх чадвар удирдлагын бүх түвшинд байж, байгууллагын генд вакцин шиг байнга оршиж байх ёстой. Аль нэг чадвар нь сулрахад танай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахаа болино. “Гүйцэтгэл” хэмээх номыг уншсанаар та яагаад зарим компани стратегиэ мөрдөхөө болдог вэ, танай компанид бодит үр дүн дагуулах сэтгэлгээг хэрхэн суулгах вэ, ямар үндсэн 3 элемент танай компанид гүйцтэгэл хэрэгжүүлэхэд туслах вэ, манлайлалын 7 чадварт яаж суралцах вэ гэх зэргийг олж мэдэх юм. Тиймээс энэхүү номыг өөрийн төлөвлөгөө, стратегиэ үр дүн болон ялалтанд хүргэх хүсэлтэй байгаа хүн бүр уншихад тохиромжтой.