Энэтхэгийн нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийг удирдагчийн нэг, БНЭУ-ын анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн зохиол " Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" хэмээх гурван боть номыг орос хэлнээс орчуулан монгол уншигч олны сонирхолд толилуулж байна. Жавахарлал Неру бол улс төрийн том зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гарамгай удирдагчдын нэг, энх тайван, шударга биш ёс, үндэсний дарлалыг үнэн голоос жигшин эсэргүүцэгч, Зөвлөлт, Холбоот улсын үнэнч анд байсан гэж түүний үеийнхний сэтгэлд хоногшин үлдсэн бөгөөд түүхэнд ч тэгж орсон билээ.