Өөртөө итгэх итгэл таны хүсээж байгаа зүйлийг өгч чадах түлхүүр байж мэднэ. Толгой дотор эргэлдэж удсан тэр санаа бодлыг хэрэгжүүлэх ганц хөшүүрэг нь итгэл байх. Итгэлгүйн улмаас би хүлээсээр алтнаас үнэтэй цаг хугацаагаа гарынхаа салаагаар урсгасаар байгаа. " Амьдрал хүлээж суухад хэтэрхий богино" гэж ZigZaglar-ын агуу үг бий...Энэ ном бол чухамдаа хүлээхийг огт хүсээгүй бүсгүйн хүүрнэл юм.
Өгүүлэгч: О.Цэнгэлбаяр