arrow_right
00:00

Бодролууд

Зохиолч:Марк Аврелий

Түүхийн хуудаснаа хамгийн ухаалаг, үлгэр жишээч хаан хэмээн дуурсагддаг Марк Аврелий нь (МЭ 121-180) Ромын нэр хүндтэй сэхээтэн гэр бүлд төрж өсжээ. Уран илтгэл, утга зохиолд багаасаа суралцсан Марк гүн ухааныг ихэд шимтэн судлах болсноос стоик философи түүнд онцгой нөлөө үзүүлсэн юм. Хожуу насандаа аян дайн хийж явахдаа бичсэн "Бодролууд" хэмээх тэмдэглэлүүд нь өнөө цагийн хамгийн чухал, нэр нөлөөтэй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Айсуй үхлийг тайван тогтуун угтан авах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө захирч сурах зэрэг хүн бүрт тохиодог сорилтуудтай хэрхэн нүүр тулах тухай эргэцүүлэн тунгааж, стоик ёс зүйд тулгуурлан, дагаж мөрддөг зарчмуудаа нэгтгэн бичсэн энэхүү тэмдэглэл нь олон зуун жилийн турш тоо томшгүй манлайлагч, сэтгэгч, уншигч нарын ширээний ном болсон билээ. 

Өгүүлэгч: Б.Анхбаяр 

17
1
Төрөл:Орчин цагийн зохиол, Хувь хүний хөгжил
Номын хэмжээ:624.09 Mb
ISBN:978-9919-904-142
Насны ангилал:10+
Номын хугацаа:4 цаг 32 мин
Нийтлэгдсэн огноо:2024-06-11