1940-өөд онд Байтаг Богд, ер Баруун хязгаарт арвин их үйл явдал өрнөжээ. Тухайн үеийн Монгол Улсын 15 баатрын 9 нь энэ хязгаарт Баатар болцгоожээ. Их бага 62 тулаан мөргөлдөөн бүртгэгджээ. Жижиг зөрчил тоогоо алдсан байна. Энэхүү баримтат туужид үйл явдлын мөн чанар, эгэл цэргүүдийн туулсан хүнд хэцүү шалгуур сорилтыг тодруулан харуулахыг хичээлээ. " Дарийн утаа үнэрлээгүй бол дайны тухай бүү бич" гэж Хемингуэй бичсэн ч сонсож өссөн аавынхаа амьд халуун дурсамж яриаг бичиж үлдээхгүй бол алдас болно. Байтагт тулалдсан эрчүүд бол яах аргагүй л тэр цаг үеэ дааж үүрэхээр төрсөн баатрууд байжээ. Б.Номинчимэд
Өгүүлэгч: Ө.Наранбаатар