Үнэгүй50,000₮Хямдрал: % off Сонсох
arrow_right
00:00

Ар Монголд " орчин үе " үгүйлэгдэнэ

Зохиолч:С.Молор-Эрдэнэ

Философичидийн хурал хойшлогдсон хэдий ч нэгэнт бэлдчихсэн бодол цааш үргэлжилж дараа дараагийн бодолууд дагтаршсан тул түүнийгээ ном болгож бүр өргөжүүлж бичихээр шийдэж энэ номоо эхэлсэн. Диалэктик матэриализм гэж юу вэ? Яагаад диалэктик матэриализм ирсэн үгүй вэ? Ерөөсөө түүхэн матэриализм ирсэн үү? гэсэн үгүйлсэн асуултуудад хариу өгөхийг энэ номоороо зорисон.

Хоцрогдолуудаа ардаа орхиж шинийг хүлээн авч шинэчлэгдэхийг “орчин үе” гэж нэрлэсэн. Номын эхэнд хэрхэн орчин үеийн болцгоох вэ гэсэн соён гэгээрэлийн асуултыг дэвшүүлэн тависан. Дэлхийн моод Монголоор дуусдаг гэж хувцас эд хогшилийн моодийг хэлдэг гэтэл жинхэнэ “модэрн” яагаад ирсэн үгүй вэ? Үүний шалтгаан юу вэ?

Модэрн бодол, мэдлэг боловсрол яагаад ирсэн үгүйгийн шалтгаануудыг хайж түүнд хариулт өгөх зорилготой энэ номын сэдэвүүдийг сонгосон. Мэдлэг, урлаг болон нийгэм гэсэн гурван чухал сэдвүүдийг хэзээнээс хамтруулан бичих гэж хүссэн хүсэл энэ номоор биеллээ. Номыг дэмжсэн хүмүүст талархалаа.

Др. Инж. Др. Фило. С. Молор-Эрдэнэ

Өгүүлэгч: Б.Баярсайхан 

Төрөл:Хувь хүний хөгжил
Номын хэмжээ:272.17 Mb
ISBN:-
Насны ангилал:18+
Номын хугацаа:4 цаг 57 мин
Нийтлэгдсэн огноо:2023-04-28