"Үнэндээ амьдрал гэдэг хэзээ ч ялж болдоггүй тоглоом шүү дээ. Амьдарна гэдэг өтөл нас чамруу сэмээрхэн гэтэн гэтсээр тулж иртэл шургаж унатлаа зүтгэж, зовж тарчилна гэсэн үг. Гэтэл бид амьдралд хязгааргүй хайртай. Үхлийг туйлгүй үзэн яддаг." Жек Лондон
Энэхүү зохиолд тайгад амьдардаг улаан арьстануудын талаар их гарах бөгөөд тэдний амьдралын хэв маяг, дайчин зан чанар болоод тайгад амьдардаг эмэгтэйчүүдийн үнэнч шударгуу зан чанарыг мөн адил харуулдаг.