Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Ажил хайгч
Та ажлын зар тавих хүсэлтэй, байгууллага бол: энд дарж бүртгүүлнэ үү

Zangia.mn бүртгэл

Тэмдэгтээ зөв оруулна уу
Нууц үгээ үсэг тоо оролцуулан 6-н тэмдэгтээс багагүй урттай үүсгэнэ үү

Үйлчилгээний журам

     

   Zangia.mn нь танд дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд Zangia.mn-ээр үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлнэ.

Бүртгэлийн зарчим

Хэрэглэгч нь Zangia.mn-ийн үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ Zangia.mn бүртгэлийн хуудсанд болон Мэргэжлийн Профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх эсвэл бид таны мэдээллийг худлаа гэдгийг шалтгаантайгаар сэжиглэвэл Zangia.mn нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Бусад social platform ашиглан бүртгүүлэх

Facebook, Twitter гэх мэт олон нийтийн сүлжээний бүртгэл ашиглан бүртгүүлэхэд бид тухайн хэрэглэгчийн овог, нэр, хүйс, профайл зураг, хэрэв боломжтой бол и-мэйл хаяг зэрэг мэдээллийг авах хүсэлт илгээдэг бөгөөд хэрэглэгч мэдээллээ илгээсэн тохиолдолд тухайн мэдээллээр нь анхан шатны бүртгэлийн мэдээллийг бүрдүүлж, бүртгэлийг нь үүсгэдэг.

Дээр дурьдсан үндсэн мэдээллүүдийг www.zangia.mn сайтад бүртгэл үүсгэх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд бүртгэл үүсэх бөгөөд хэрэв та мэдээллээ устгуулахыг хүсвэл Бүртгэлийн мэдээллээ устгуулах хэсгийг үзнэ үү

Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал

Та Zangia.mn-д бүртгэл үүсгэхдээ өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх болох болно. Та Zangia.mn-ээр үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой бөгөөд сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно. Иймээс та хэрэглэгчийн нэр, нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу!  Zangia.mn дэх хэрэглэгчийн анкетыг зөвхөн гишүүн байгууллагууд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх зорилгоор харах боломжтой бөгөөд хэрэглэгч анкетаа харуулахыг хүсэхгүй бол идэвхгүй болгох эрхтэй.

Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгчийн өөрийн бичсэн бичлэг, зурвас, танилцуулга, үйлчилгээ ажлын байр зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. Zangia.mn нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон Zangia.mn сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Zangia.mn-ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд Zangia.mn нь тухайн үйлдлийг таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.

Та Zangia.mn хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.

-Улс төрийн сурталчилгаа хийх,

-Бусдыг айлган сүрдүүлэх, нэр хүндэд халдах

-Ёс бус үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох

-Аллага хүчирхийллийг дэмжих,

-Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах,

-Ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох,

-Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх,

-Зохиогчийн эрх зөрчих,

-Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор Спам илгээх,

-Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх,

-Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой! Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд Zangia.mn нь тухайн гишүүний эрхийг хасах үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй.

Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

Zangia.mn нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй!

Холбоос болон сурталчилгаа

Zangia.mn үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад танд тохиолдож болох Zangia.mn түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчлагч болон хэрэглэгч таны хоорондох харилцаанд Zangia.mn хариуцлага хүлээхгүй. Мөн Zangia.mn үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Zangia.mn-ний өмчлөгчийн эрх

Zangia.mn веб сайтад нийтлэгдэж байгаа ажлын байрны зар нь Zangia.mn-ийн өмч болно. Нийтлэгдсэн ажлын байрны зарыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хуулбарлан түгээхийг хориглоно.

 

Бүртгэлийн мэдээллээ устгуулах

Хэрэв бүртгэлийн мэдээллээ устгуулах хүсэлтэй бол info@zangia.mn и-мэйл хаягруу мэйл бичнэ үү.

* Гадаадаас LIME дугаараар бүртгүүлэх боломжтой.

ТУСЛАМЖ
7010 1132 /1/

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ
7010 1132 /2/

И-МЭЙЛ    info@zangia.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.