Иог: Нарны мөргөл

Үнэгүй60,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
3.8
(10)
notebook2
avatar13,424
time31:21

Би юу сурах вэ?

Иог нь эрт дээр үеэс даяанч лам нарын олон жилийн ажиглалтаар юмс байгалиасаа өөрийгөө хэрхэн анагаах төрөлхийн увидастайг олж тогтоон асана буюу дасгал хөдөлгөөнд хувирган гарч ирсэн түүхтэй. Асана нь таны энергийн хүрдийг хэвийн түвшинд байлгахаас гадна эд эрхтнүүдийг массаж хийх замаар таны биеийг эрүүлжүүлж өгдөг. Нарны мөргөл А,Б бүлэг дасгал нь бидний биед хүч оруулна, өтгөн хаталт зогсооно, цусны эргэлтийг сайжруулна, арьс гэрэлтэн залуужин, биеийн уян хатан байдал сайжирна, тархины цусан хангамж сайжирч эд эс төлжинө, бодисын солилцоо сайжран илүүдэл жин буурна, уушгины хүч чадлыг сайжруулснаар бусад бүх эрхтэнд эергээр нөлөөлнө гэх мэт маш олон төрлийн ашиг тустай. Бүх түвшний хүмүүс хийхэд тохиромжтой. Иог хийж эхэлснээс нас зогсоно гэдэг үг байдаг. Өөрийгөө хайрлан иог хийцгээе.


Хичээлийн хөтөлбөр

  • Нарны мөргөл A хувилбар
  • Нарны мөргөл B хувилбар
userБагш:
Амгаланбаатар Авъяас

Агаарын иог, нөхөн үржихүйн иог, жирэмсний иогийн албан ёсны багшлах эрхтэй. Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага

Иогийн багшаар 6 жил багшилж байна. "Соёл wellness" төвийн халуун иогийн багш.