Би юу сурах вэ?
10 хуруугаар хурдан шивэх нь компьютерын хэрэглээний эзэмшсэн байх суурь чадвар бөгөөд энэхүү чадварыг богино хугацаанд бүрэн эзэмших боломжтой юм. Та дараах дадлага ажлуудын үр дүнд маш хялбархан шивж сурна. 10 хуруугаа ашиглан зөв техникээр шивж сурснаар зөвхөн дэлгэц рүү харж маш хурдтай алдаагүй шивж сурах юм.
Энэхүү хичээлээр та 10 хуруугаар шивэх зөв арга барилыг сурах бөгөөд бидний бэлтгэсэн шивэх программ дээр дадлага хийж хэвшүүлснээр хялбархан сурах болно.
- Дадлага хичээл ажиллах: Та вэб хөтөч (web browser) ашиглан www.zangia.mn хаягаар хандан дадлага ажиллах боломжтой.