Борлуулалтын үеийн эсэргүүцлийг амжилттай даван туулах нь

Үнэгүй120,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
3.5
(4)
notebook9
avatar4,096
time44:58

Хичээлийн тухай 

Борлуулалт амжилттай хийхэд 8 үе шатыг амжилттай туулах шаардлагатай байдаг бөгөөд борлуулалтын үйл явцад боломжит худалдан авагчийн зүгээс борлуулагчийн тавьсан саналыг хүлээж авахгүй байх, эсэргүүцэх байдлууд ихээхэн тохиолддог. Харин туршлагагүй, мэргэжлийн бус борлуулагчид эдгээр эсэргүүцлийг давж чадалгүйгээр борлуулалтаа алддаг бол, шилдэг борлуулагчид аль хэдийн ирж болох эсэргүүцлүүдийг таамаглаж, ямар хариу өгөхөө бэлдсэн байдаг бөгөөд цаашлаад үйлчлүүлэгчээс ирэх саадуудыг давах арга техникийг эзэмшсэн байдаг. Энэхүү хичээлээр энэ бүхнийг багцлаад заах болно.

Би юу сурах вэ? 

Энэхүү сургалтын зорилго нь борлуулагч, худалдааны зөвлөх, худалдааны төлөөлөгч, цаашлаад гэрээ хэлцэл хийдэг бүх менежерүүдэд боломжит худалдан авагчаас ирэх саад, эргэлзээг давах, борлуулалтаа амжилттай хаахад нь туслах болно.

userБагш:
Ангар Намуу

Харилцагчийн үйлчилгээ, байгууллагын соёлын зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 жил ажиллаж байгаа туршлагатай зөвлөх бөгөөд көүч юм. Намуу көүч нь ажлын гараагаа 18 настайгаасаа Япон улсын 7-Eleven дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд мөн Австрали улсад оюутан байхдаа гоо сайхан, эрүүл мэндийн хамгийн алдартай сүлжээ дэлгүүр болох Priceline дэлгүүрт худалдааны зөвлөхөөр амжилттай ажилласан нь түүнийг Монголдоо дэлхийн түвшний үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлэх чин зорилгод хөтөлсөн юм. Тэрээр бизнесийн удирдлагын мэргэжлээс гадна, сэтгэл зүй, урлаг, худалдааны чиглэлээр суралцсан нь сургалтыг илүү гүнзгий, мэргэжлийн түвшинд заахад нөлөөлдөг.