Ажилтнаа идэвхжүүлж, зөв удирдах Respect загвар

Үнэгүй120,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
4.7
(7)
notebook3
avatar10,012
time1:42:16

Би юу сурах вэ?

Олон талт соёлтой, өөр өөр эринд төрсөн ажилтныг ажилдаа илүү өөрийгөө зориулж, бүтээмж өндөртэй ажиллахад нь өдөөх удирдлагын харилцааны Respect загвар.

Энэхүү сургалтаар байгууллагын дунд шатны удирдлагууд ажилтныхаа тогтворгүй байгаа шалтгааныг ойлгож, тэднийг идэвхжүүлж, ажилдаа өөрийгөө бүрэн зориулах сэтгэлтэй болгоход өөрийн зүгээс хэрхэн удирдах, хэрхэн харилцахыг ойлгох бөгөөд өөрийгөө тестийн дагуу үнэлснээр аль тал дээрээ илүү сайжрах шаардлагатай байгаагаа харах болно

Хичээлийн хөтөлбөр

  • Ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан болон зориулаагүй ажилтны ялгаа
  • Respect загвараар ажилтнуудаа удирдах, тэдэнтэй харилцах аргууд 1-р хэсэг
  • Respect загвараар ажилтнуудаа удирдах, тэдэнтэй харилцах аргууд 2-р хэсэг
userБагш:
Ангар Намуу

Харилцагчийн үйлчилгээ, байгууллагын соёлын зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 жил ажиллаж байгаа туршлагатай зөвлөх бөгөөд көүч юм. Намуу көүч нь ажлын гараагаа 18 настайгаасаа Япон улсын 7-Eleven дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд мөн Австрали улсад оюутан байхдаа гоо сайхан, эрүүл мэндийн хамгийн алдартай сүлжээ дэлгүүр болох Priceline дэлгүүрт худалдааны зөвлөхөөр амжилттай ажилласан нь түүнийг Монголдоо дэлхийн түвшний үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлэх чин зорилгод хөтөлсөн юм. Тэрээр бизнесийн удирдлагын мэргэжлээс гадна, сэтгэл зүй, урлаг, худалдааны чиглэлээр суралцсан нь сургалтыг илүү гүнзгий, мэргэжлийн түвшинд заахад нөлөөлдөг.