0
(0)
notebook8
avatar0
time1:36:14

Үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг, эрч хүч дүүрэн амьдрах хүсэл хүн бүхэнд бий. Энэ бүхнийг бий болгон цогцлооход таны өдөр бүрийн амьдралын хэв маяг 80 хувь нөлөөтэй.  Эрүүл амьдрахыг хүн бүр хүсэх ч хэтэрхий хэцүү, алс холын зүйл шиг санан хэрэгжүүлж эхлэхээс зүрхшээдэг. Тэгвэл Эрүүл амьдрал хичээлээр та хамгийн энгийн аргуудтай танилцаж, өөрийгөө өөрчлөх хүчтэй болж, хэвшүүлж эхлэх тодорхой зүйлсийг мэдэж авна.

Энэхүү сургалтыг үзсэнээр Танд эрүүл амьдралын хамгийн энгийн аргуудыг таниулах болно. Үүнд: 


  • Хамгийн муу гээд байгаа ундаа, чихэр зэрэг бүх хоол хүнсийг идэж, ууж болно гэвэл гоё уу? Амьдрал амттангүй байна гэвэл гунигтай шүү дээ. Гагцхүү хэзээ, хэрхэн, хэдийд гэх зүйлийг л мэдэхэд хангалттай. Энэ зохицуулалтыг хийж чадахгүй байгаагаас бид таргалалттай нүүр тулаад байгаа билээ.
  • Эрүүл амьдалд нойр яагаад чухал, нойр хангалтгүйгээс ямар хүнс рүү тэмүүлдэг болохын учрыг мэднэ.
  • Эрүүл, эрч хүч дүүрэн амьдрахын тулд өдөр бүр ямар хоол хүнс идэх ёстойг ойлгоно.
  • Хамгийн энгийн дасгалаар гоо сайхан биеэ урлах аргад суралцана.
  • Жингээ хасна гэдэг нь хоолоо хасахын нэр биш. Ямар ч хүнсийг тохируулан хэрэглэх нь чухал. Идсээр байгаад хүссэн жиндээ хүрэх нууцыг олно.
userБагш:
Тиби дайтус ХХК

ТИБИ Дайтус ХХК нь 2020 онд байгуулагдсан эрүүл мэнд, технологийн компани юм. Tibi аппликэйшн нь эрүүл хооллолтын хэв маяг, амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлэхэд тань туслах дижитал хоол зүйн хөтөч юм.