Банкны ажилтны ёс зүй

0
(0)
notebook6
avatar2
time43:52

Сургалтын танилцуулга

Энэхүү сургалтыг Банк санхүүгийн академи ТББ-аас 2020 онд санаачлан зохион байгуулсан “Банк, санхүүгийн салбарын Хүний нөөцийн III зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж, уриалгын дагуу ёс зүйн олон улсын стандартыг нийт банкируудад таниулан ойлгуулж, дэлхийн өнцөг булан бүрт чөлөөтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор боловсруулан хөгжүүллээ.

Сургалт нь “Банкны сургалтын стандартын зөвлөл”-өөс (The Global Banking Education Standards Board, GBEStB)* боловсруулсан хөтөлбөр, агуулгыг багтаасан болно.

Би юу  сурах вэ?

Банкны салбарт ажиллаж буй нийт ажилтнууд ёс зүйн олон улсын стандартыг судлан, мэргэжлийн ёс зүйг хөгжүүлэх үндсэн сэдвийн хүрээнд суурь ойлголтыг аван, ёс зүйн зарчмын тухай мэдлэгийг олж авна.

userБагш:
Банк санхүүгийн академи

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд банкны суурь сургалт, мэргэжлийн эрх олгох сургалт, шинэ ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалт, дунд түвшний менежерүүдэд зориулсан олон улсын мэргэшил олгох сургалтууд, банкнуудын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлсэн захиалгат сургалтуудыг зохион байгуулдаг ба эрэлт хэрэгцээг тодорхойлогч, шинэ төсөл хөтөлбөр санаачлагч, салбар дундын, бие даасан байгууллага болон хөгжжээ.