Энэхүү стандарт нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах бөгөөд 2021 онд Баримт бичгийн MNS 5140 стандарт нэртэйгээр батлагдсан байдаг. MNS 5140 стандартаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид хөтлөгдөж буй баримт бичгийг дараах 3 төрөлд хуваасан бөгөөд Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт (MNS 5140-1: 2021), баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавигдах шаардлага (MNS 5140-2: 2021), Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага (MNS 5140-3: 2021) гэсэн төрлүүдээр баримт бичиг боловсруулахад тавигдах шаардлага, бүрдлүүдийг тогтоосон юм.
Энэхүү цахим сургалтаар дээрх 3 төрлийн стандартаас Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт (MNS 5140-1: 2021)-т заасан баримт бичгийн нэр төрөл тодорхойлолтын талаар та бүхэнд хүргэх юм. Хичээлийг бүрэн үзэж судалснаар Монгол улсад ашиглагддаг баримт бичгийн бүх нэр төрөл болон тодорхойлолт, тэдгээрийг ашиглахад анхаарах зүйлс болон тухайн баримт бичгүүдийг боловсруулахад гаргадаг алдааны талаар тодорхой ойлголттой болох юм.