Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
5 сарын 16. 18:550

Сингапурын Ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли Сянь Лун албан тушаалаасаа буусны дараа түүний орлогч Лоуренс Вонгийг засгийн газрын тэргүүнээр томилсон билээ. Л.Вонгийн тангараг өргөх ёслол лхагва гарагт болжээ.

Тэрбээр ёслолын үеэр хэлсэн үгэндээ үе солигдож байгааг дурдаад, улс орныг удирдах арга барил нь өмнөх үеийнхээс өөр байх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Л.Вонг засгийн газрын өмнө тулгарч буй дипломат болон дотоодын асуудал бол АНУ-Хятадын харилцаа муудсан, Сингапурын хүн ам хурдацтай хөгширч байгаа явдал мөн гэв. Тэрбээр ард иргэддээ эвлэлдэн нэгдэхийг уриалсан байна.

Өдгөө 51 настай, өмнө нь төрд албан тушаал хашиж байсан шинэ Ерөнхий сайд дундаж амьдралтай гэр бүлд өсжээ. Л.Вонгийн хувьд коронавирустэй тэмцэх штабыг хамтран даргалж байхдаа олны анхаарлыг татсан юм. Түүнийг 2022 онд шадар сайдаар томилжээ.

Л.Вонгод халаагаа өгч буй Ли Сянь Лун бол Сингапурын анхны Ерөнхий сайд, тус улсыг үндэслэгч Ли Куан Югийн ууган хүү юм.

Сингапур улс дотоод ба гадаад бодлогын ээдрээтэй сорилтуудтай тулгарч байгаа энэ үед Л.Вонг тангаргаа өргөлөө. Төрөлт буурч, АНУ, БНХАУ-ын харилцаанд хурцадмал байдал үүссэн энэ үед тэрбээр улс орноо хэрхэн удирдах вэ гэдэг нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
02024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14