Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
5 сарын 16. 18:510

“Нью-Йорк Никс” багийн тоглогч Жейлен Брансон 2018 оноос хойш плей-оффын таван тоглолтод 40-өөс дээш оноо авсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ анхны тоглогч болсон тухай “StatMuse” спортын статистикийн мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ.

Өмнө нь энэ амжилтыг одоо “Лос-Анжелес Лэйкерс” багт тоглож буй Леброн Жэймс үзүүлж байв. Энэ удаагийн плей-оффт Жейлен одоогийн байдлаар 11 тоглолтод оролцоод байгаа бөгөөд дунджаар 33.9 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт нь 3.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт нь 7.5 байгаа аж.

“Нью-Йорк Никс” баг NBA-гийн хасагдах шатны шөвгийн наймын цувралд “Индиана Пэйсерс” багтай тоглож байна. Таван тоглолтын дараах байдлаар 3:2-оор “Никс” цувралыг тэргүүлж байна. Тус баг энэ сарын 18-нд “Индиана”-гийн талбайд зургаа дахь тоглолтоо хийнэ.


Эх сурвалж: Championat /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүлд нисдэг тэргээр таксины үйлчилгээ үзүүлнэ
12024-6-12 16:50
Илон Маск Open AI компани болон Сэм Альтманы эсрэг мэдүүлсэн нэхэмжлэлээ эргүүлэн татжээ
02024-6-12 15:12
Пёняныг дэлхийд сурталчлагч англиар “ус цас” юүтүбэр Сун А охин анхаарал татав
2024-6-12 14:54
Иан Маккеллен: Амьд л байвал дахиад Гандалфын дүрд тоглоно
02024-6-12 12:47
Тайвань Хятадын усан цэргийн ахмад асанг баривчиллаа
2024-6-12 11:43
Тэгвэл Пёнян ч гэсэн хил дээрээ чанга яригч тавина
2024-6-12 11:18
Чарльзын хөргийг сүйтгэжээ
2024-6-12 10:57
Хиймэл оюун ухааны функцээ танилцуулсан Apple компанийн хувьцаа түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-12 8:29
“Хятадад NVIDIA хэрэгтэй бол NVIDIA-д Хятад хэрэггүй”
02024-6-12 6:16
Украины дарга нар тусламжийн 491 сая долларыг завшжээ
2024-6-11 15:45