Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
5 сарын 16. 18:420

Францын нэрт зураач Клод Монегийн бүтээл лхагва гаргийн орой болсон дуудлага худалдаагаар 35 сая ам.доллароор зарагдсан тухай Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдааны ордноос мэдэгдлээ. Үүгээр тус ордны хаврын дуудлага худалдаа эхэлжээ.

Sotheby's болон түүний өрсөлдөгч Christie's дуудлага худалдааны ордон хаврын үйл ажиллагааны нээлтээ даваа гарагт хийсэн юм. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд уран зургийн эрэлт буурсан хэдий ч Лондон, Парис дахь борлуулалт өндөр байгаа нь 2024 оныг өөдрөгөөр харахад хүргэж байна.

К.Монегийн 1893 онд туурвисан “Meules a Giverny” бүтээл нь 34.8 сая ам.доллароор зарагджээ. Мөн Британи-Мексикийн зураач Леонора Каррингтоны “Les Distractions de Dagobert” бүтээл 28.5 сая ам.доллароор зарагдсан нь уг уран бүтээлчийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болжээ. Ингэснээр Л.Каррингтон хамгийн үнэ цэнтэй таван эмэгтэй уран бүтээлчийн нэг болсон байна.

Үүнээс нэг хоногийн өмнө Christie's дуудлага худалдааны ордонд контемпорари урлагийн бүтээлүүд 115 сая ам.долларын үнэ хүрсэн бөгөөд түүний дотор Америкийн зураач Жан-Мишель Баскиагийн зурсан зураг 32 сая ам.доллароор зарагджээ.

Украины дайнаас үүдэн Оросын худалдан авагчдын тоо цөөрөөд буй энэ үед дэлхийн хэмжээнд уран зургийн дуудлага худалдааны борлуулалт 2022 онд 16 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 14.9 тэрбум ам.доллар болж буурчээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
02024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14