Нас барсан эцгээ чатбот болгожээ
5 сарын 16. 14:060

Калифорни мужийн Оакландад суудаг Жэймс Влахос гэгч 2016 онд эцэг нь хорт хавдартай болсон талаар хүнд мэдээ дуулж байжээ. Тэр цагаас хойш Жэймс аавынхаа дэргэдээс алхам ч холдолгүй амьдарч, амьдралынх нь бүх түүхийг яриулан дуу хураагуурт бичиж авсан байна.

Удалгүй тэрээр хиймэл оюун ухаан ихээр сонирхох болсон нь эл төслийг эхлүүлэх суурь болжээ. Тэр нэг өдөр “Хөөх, дуу хураагуурт хадгалсан хуурцгуудаасаа харилцаа үүсгэж болох болов уу? Аавынхаа зан авир, онцлог, дурсамжийг шингээсэн харилцагчтай болчихвол ямар сайхан бэ” гэж бодсон гэнэ.

Жэймсийн аав Жон 2017 онд өөд болсон ч, дуу хураагуурт хангалттай их яриа үлдээсний ачаар хүү нь өдгөө яг түүнийх шиг хоолойгоор, түүний дурсамжид суурилан аливаа асуултад хариулж чадах хиймэл оюу ухаан бүхий чатботтой болжээ.

Хиймэл оюун ухааныг энэ мэтээр ашиглана гэдэг зөвхөн дэлгэцийн уран сэтгэмжит бүтээлд л харагддаг байсан бол өдгөө бидний өдөр тутмын амьдралд улам ойртсоны нэг баталгаа энэ болж байна.

Хагацан одсон хайртай дотнын хүмүүсээ дурсан санахад хиймэл оюун ухаан хэрхэн оролцож байгаагийн жишээ үүгээр дуусахгүй Өмнөд Солонгосын DeepBrain AI компани үйлчлүүлэгчийнхээ дүрс болон дуу хоолойг хэдэн цагийн турш нарийвчлан хурааж аваад, түүнээсээ тухайн хүнтэй 96.5 хувь ижил царай зүс, нүүр хувирал, зан араншин, дуу хоолойтой хувилбар бүтээдэг үйлчилгээ нэвтрүүлээд байна.

Зөвхөн гэрээслэл бичиж үлдээдэг байсан соёлыг илүү өндөр түвшинд аваачиж, үр хүүхэд, гэр бүлдээ дурсамж, “амьд” дүр, түүхээ үлдээдэг болоход туслах энэ үйлчилгээ гэвч одоохондоо хямд биш аж. Тухайлбал, DeepBrain AI компаниас ийм үйлчилгээ хүртэхийн тулд 50 мянган ам.доллар төлөх хэрэгтэй гэнэ.

Хэдий үнэ, өртөг өндөр ч гэлээ ирээдүйд нийтийн хэрэглээ болно гэж үзсэн учир хөрөнгө оруулагч нар тус компанид хамгийн сүүлийн удаад л гэхэд 44 сая ам.доллар нийлүүлсэн аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14