Ажилтных нь үг таалагдсангүй гээд Илон Маск бүтэн тасгаа ажлаас нь чөлөөлжээ
5 сарын 16. 13:170

Илон Маск өөрийн удирддаг автомашины Тесла компанийг тун хүнд байдалд орууллаа. Өнгөрсөн сарын сүүлээр Маск нэг дор бүхэл бүтэн 500 хүнтэй багаа тэр чигээр нь халж даган бишрэгчдийнхээ гайхширлыг төрүүлээд зогсохгүй хөрөнгө оруулагчдын амыг ангайлгасан билээ.

Халагдсан ажилчдын дөрөв нь хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал, Маск ажилчдаа бөөнөөр нь халахын өмнө компанийнхаа цахилгаан автомашины цэнэглэгч хариуцсан багийн ахлагч асан Ребекка Тинуччитэй ганцаарчлан уулзсан аж. Тэдний үзэж байгаагаар тухайн уулзалтаас түүнд нэг юм санаанд нь нийцээгүй болоод Тунничиг, удалгүй түүний багийг бүхэлд нь халсан бололтой.

 

 

Тус үйл явдлаас өмнө Маскийн санаачилсан хэмнэлтийг Тинуччи эсэргүүцсэнээс болж удаа дараа маргасан байна.

Тинуччи уг нь компанидаа тун цөөн эмэгтэй өндөр албан тушаалтны нэг, мөн асар их алдагдалтай ажилласан улирлын дараа халагдалгүй тэсэж үлдсэн тоотой хэдэн ахлах менежерүүдийн нэг байсан юм.

Хэдий Маскийн шийдвэр, үйлдлүүдийг задлан шинжлэхэд төвөгтэй байдаг ч, орон даяар цахилгаан машин цэнэгдэх дэд бүтэц байгуулах маш том орон зайд хөнгөн хуумгай хандаж байгаа явдал үнэхээр ойлгомжгүй байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Маск халсан ажилчдынхаа заримыг эргүүлэн авч эхэлснээс гадна тус төслийг удирдуулахаар эрэгтэй хүн томилсон гэнэ.

Багагүй шүүмжлэл дуулсны хариуд тэрээр хандлагаа даруй өөрчилж, супер цэнэглэгчийн сүлжээндээ 500 сая ам.доллар зарцуулахаа амласан юм.

Хэдий 500 сая гэдэг их юм шиг хэр нь өмнөхтэй харьцуулбал 77 хувиар цөөн цэнэглэгч байгуулна гэсэн үг юм.

 

 

Эх сурвалж: Futurism

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14