2024/05/15: Тойм мэдээ
5 сарын 16. 9:470

Турк улс халзралтад өртөж буй эрчүүдийн сая саяараа зорин очдог газар болжээ

Турк улс үс шилжүүлэн суулгах ажилбарын чиглэлээр хурдацтай хөгжиж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд харьцангуй хямд хөлсөөр ажилладгаас гадна ур чадвар сайтай зэрэгтэй холбоотой юм. Үүнийгээ дагаад үс уналтын эсрэг эрүүл мэндийн “аялал жуулчлал”-ын салбар ихээхэн цэцэглэх болжээ.

Uber компани Тайванийн хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч Foodpanda платформыг худалдаж авчээ

АНУ-ын автомашины үйлчилгээ эрхэлдэг Uber компани орон нутгийн цагаар 14-ний өдөр Тайванийн хүргэлтийн Food Panda платформыг 1.25 тэрбум доллароор худалдан авахаар болсноо мэдэгдэв.

III Чарльзын “анхны” хөрөг олныг талцуулж байна

Ордны мэдээлж байгаагаар 182 см өндөртэй тус хөргийг НВУ-ын зураач Жонатан Ео гурван жил гаруйн турш зурсан гэнэ.

“Гэмт хэргийн хот”(범죄도시) хамгийн олон үзэгчтэй солонгос цуврал болов

Өдгөө 53 настай алдарт жүжигчин Ма Дун Согийн тоглосон “Гэмт хэргийн хот”(범죄도시) цуврал кино 10 сая үзэгч байлдан дагуулсан амжилтаа гурав дахь удаагаа хялбархан давтлаа.

Neuralink-ийн тархины суулгацад асуудал үүсжээ

Илон Маскийн “Neuralink” компани 29 настай, саажилттай Ноланд Арбо гэдэг залууд тархины чип суулгасан тухайгаа энэ оны 3 дугаар сард мэдээлж байсан билээ.

Канадын зохиолч, Нобелийн шагналт Элис Мунро таалал төгсжээ

60 гаруй жилийн турш богино өгүүллэг бичсэн Э.Мунро Канадын хөдөө нутгийн амьдралыг голчлон дүрслэн үзүүлдэг. Тэрбээр даваа гаргийн орой Онтарио мужийн Порт Хоуп хот дахь гэртээ таалал төгссөнийг ар гэрийнхэн болон түүний бүтээлүүдийг хэвлэдэг хэвлэлийн компани мэдэгджээ.

М.Шумахерын бугуйн цагнуудыг дуудлагаар худалджээ

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга Михаэл Шумахерын цуглуулгад байсан 8 ширхэг бугуйн цагийг Christie's ордны дуудлага худалдаагаар нийт 3,4 сая еврогоор худалдсан тухай Дойче Велле мэдээлжээ.

Э.Блинкен: АНУ-ын тал Украиныг тууштай дэмжинэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Киевт гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бусад албан тушаалтнуудтай уулзаж, мөн гитар тоглон дуулжээ.

Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ

Мягмар гарагт Гүржийн парламент “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай” хуулийн төслийг гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталлаа. Олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал дэгдэх шалтгаан болсон уг хууль нь ардчилсан эрх чөлөө, Европын Холбоонд /ЕХ/ элсэх гэсэн гүрж иргэдийн хүсэл эрмэлзэлд саад учруулж байна хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа юм.

Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 13-ны өдөр Вайоминг дахь цэргийн баазын ойролцоох Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид өөрийн эзэмшлийн газрыг зарахыг захирамжилжээ.

В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ

Орос улсын засгийн газар анх удаагаа 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гаргасан шинэ журмын дагуу байгуулагдлаа. Тодруулбал, сайдад нэр дэвшигчдийг Төрийн Дум ба Холбооны Зөвлөл хэлэлцэн дэмжсэний дараа Ерөнхийлөгч В.Путин баталжээ.

Монгол угшилтай чэжү адуу жуулчдын хайрыг татсан хэвээр

Өнгөрсөн сарын 28-нд урин цагийг угтан анх удаа Чэжү адуу бэлчээх соёлын наадам зохион байгуулж, зүчээнд өвөлжсөн зуу орчим толгой чэжү адууг бэлчээрт гаргаж буй үйл явдлыг олонд сонирхууллаа.

Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна

Японы эм үйлдвэрлэгч “Takeda Pharmaceutical” компани Альцгеймерийн өвчний вакцин гарган авахаар ажиллаж буй Швейцарын “AC Immune” гарааны компанид 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.

Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно

2019/2020 оны улиралд Левандовски 47 тоглолтод 55 гоол оруулсан бөгөөд Аваргуудын лиг, дэлхийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн, УЕФА-гийн Супер цом болон Германы АШТ, тус улсын цом ба Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Тухайн үед Польшийн хөлбөмбөгчин уг шагналыг авах хамгийн өндөр магадлалтай байсан боловч цар тахлын улмаас шагнал гардуулах ёслол цуцлагджээ.

Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв

АНУ “шударга өрсөлдөөн” гэх нэрийн дор бусад орны хүчирхэг үйлдвэрүүдийг дампууруулан унагаж, протекционист бодлого явуулах, зах зээлийн зарчим ба олон улсын худалдааны дүрэм журмыг уландаа гишгэх зорилгоор “эрэлтээс давуулан үйлдвэрлэх” гэсэн нэр томьёог ашиглаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мягмар гарагт мэдэгджээ.

Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Канад улсын Альберта мужид ойн түймэр дэгдсэний улмаас 6000 хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн тухай CBC телевизийн суваг мэдээллээ.

Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ

Венесуэл улсын Ла-Корона гэдэг сүүлчийн мөсөн гол хайлжээ. Өөрөөр Хумбольдтын мөсөн гол гэж нэрлэгддэг энэ голын нийт эзлэхүүний дөнгөж 0.4 хувь нь л үлдсэн байна.

Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина

“Дубайн мангро мод” гэдэг нэртэй төсөл хэрэгжсэн тохиолдолд АНЭУ-ын Дубай хотын 70 гаруй км урт эргийн шугамын дагуу “далайн эргийг нөхөн сэргээх дэлхийн хамгийн том төсөл” болно.

Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ

Өнөөдөр Хятадын Ардын банк дунд хугацааны зээлийн хөтөлбөрийн (MLF) хүрээнд санхүүгийн системдээ 125 тэрбум юань буюу 17.3 тэрбум ам.доллар оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14