Хорт хавдартай тэмцэж буй ван Чарльз амтлах мэдрэмжээ алджээ
5 сарын 14. 13:153

ИБУИНВУ-ын ван III Чарльз тавдугаар сарын 13-ны даваа гарагт Хэмпшир дэх нисэх хүчний музейд зочилж, цэргийн үүргүүдийнхээ нэгийг албан ёсоор хунтайж Уильямд хүлээлгэн өгөхдөө үзэж туулж буй бэрхшээлийнхээ тухай таагүй мэдээ дуулгалаа.

 

 

Өдгөө 75 настай тэрээр хорт хавдрын эмчилгээний дүнд амтлах мэдрэмжээ алдсан гэнэ. Тэгэхдээ эмч нар эмчилгээний энэ гаж нөлөө түр зуурынх эсэх талаар юу гэж хэлснийг тайлбарлахаас татгалзав.

Ийнхүү амтлах мэдрэмжээ алдсанаас бусдаар эмчилгээ амжилттай үргэлжилж байгаа аж.

Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлага авч байгаад энэ сарын эхээр эргэн ажилдаа ороод байгаа нь энэ билээ. Тийнхүү завсарлага авснаас хойш анх удаа олны өмнө гарсан нь дөрөвдүгээр сарын 30-нд Лондон дахь Макмиллан хорт хавдрын төвийн эмч, өвчтөнүүдтэй уулзсан явдал байлаа. Түүнтэй хамт гэргий Камилла нь явсан юм.

Эргэн олны анхаарлын төвд орж байгаагаас нь дүгнэхэд вангийн гэр бүл нэг биш, хоёр ч хорт хавдрын онош сонссоноос хойш одоо л эргэн энгийн амьдралдаа орж байгаа бололтой. Эргэн санахад хоёрдугаар сарын эхээр ван хорт хавдартай гэдгээ зарласнаас хэдхэн долоо хоногийн дараа гүнж Кэйт бас хорт хавдрын эмчилгээнд явж байгаа нь ил болсон билээ.

Эх сурвалж: Parade

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
10
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
зочин
66.181.190.115
   /
5 сарын 17. 12:07

Эзэн хаан болцон биздээ ?

Uyanga
59.153.113.151
   /
5 сарын 16. 1:09

Орчуулга, найруулгаа хянаад нийтэлмээр юм даа (:

Иргэн
122.214.0.249
   /
5 сарын 15. 14:11

Чарльз ван биш хаан биз дээ?

Онцлох мэдээ
“Сингапур Эйрлайнс” бэртэж гэмтсэн зорчигчдод нөхөн төлбөр өгнө
02024-6-13 9:25
Тажикистан улс 2037 он гэхэд ногоон эрчим хүч рүү бүрэн шилжихээр зорьж байна
02024-6-13 9:08
Европын холбоо 7-р сараас эхлэн Хятадын цахилгаан автомашинд 48 хүртэлх хувийн татвар ногдуулна
02024-6-13 9:00
Сөүлд нисдэг тэргээр таксины үйлчилгээ үзүүлнэ
12024-6-12 16:50
Илон Маск Open AI компани болон Сэм Альтманы эсрэг мэдүүлсэн нэхэмжлэлээ эргүүлэн татжээ
02024-6-12 15:12
Пёняныг дэлхийд сурталчлагч англиар “ус цас” юүтүбэр Сун А охин анхаарал татав
2024-6-12 14:54
Иан Маккеллен: Амьд л байвал дахиад Гандалфын дүрд тоглоно
02024-6-12 12:47
Тайвань Хятадын усан цэргийн ахмад асанг баривчиллаа
2024-6-12 11:43
Тэгвэл Пёнян ч гэсэн хил дээрээ чанга яригч тавина
2024-6-12 11:18
Чарльзын хөргийг сүйтгэжээ
2024-6-12 10:57