Аня Тейлор-Жой: Бараг үггүй энэ дүрд тоглохдоо хэзээ ч үзээгүйгээрээ их ганцаардлаа
5 сарын 14. 12:051

Найруулагч Жорж Миллерийн шинэ бүтээл “Фуриоса” буюу “Галзуу Макс: Хилэнт зам” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх тус кинонд жүжигчин Аня Тейлор-Жойн бүтээсэн гол дүр ердөө 30 мөр үгтэй аж.

Гол дүоүүд нь барагтай бол ам нээдэггүйг сайн мэдэх тус кино цувралын үнэнч үзэгчдэд энэ тийм ч цочирдмоор мэдээ биш билээ. Гэвч Тейлор-Жойн хувьд Милл­ерийн Фуриоса арай дэндүү дуугүй санагджээ.

Тухайлбал, Нью-Йорк Таймсд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би зураг авалтын хэдэн сарын турш бараг юм ярьсангүй. Энэ дүрд тоглохдоо амьдралдаа хэзээ ч ганцаардаж үзээгүйгээрээ их ганцаардлаа. Их асуудал тоочмооргүй байгаа ч миний хялбар бүтнэ гэж бодож явсан бүхэн маш бэрх даваа байлаа. Жоржийг хайрлаж хүндэлдэг, ийм бүтээлийг түүнээс илүү хийх хүн байхгүй гэдгийг би бүрэн итгэлтэй хэлнэ. Гэхдээ Фуриосагийн төрхийн талаар түүний санаа дэндүү чанга байснаас болоод би киноны туршид амаа жимийж, бүх сэтгэл хөдлөлөө нууж, үргэлж нүдээрээ ярих шаардлагатай байлаа” гэжээ.

Тейлор-Жой дэлгэцийн уран бүтээлд эмэгтэй дүр асар хүнд бэрхшээлийг ганц нулимс дуслуулсан болоод л давчхаж байгаагаар дүрсэлдэг жишигт дургүй хүний хувьд Фуриоса тэсэртлээ уурлах эрхтэй хэмээн Миллэрт удаа дараа хэлж байсан гэнэ.

Тэрээр “Бид чинь амьтад шүү дээ. Галзууртлаа уурлах, сэтгэл хөдлөх үе бүгдэд бий. Шинэ кинон дээр нэг удаа хашхираан сонсогдоно. Та нарт л гэж хэлэхэд би тэгж хашхирахын тулд бүтэн гурван сар хөөцөлдсөн юм шүү. Жоржоор тиймэрхүү юм зөвшөөрүүлнэ гэдэг ярвигтай. Эхлээд санаагаа хэлчхээд хэсэг хаяна. Байж байгаад дахиад асууна. Тэгээд дахин дахин давтана” гэжээ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Тэйлор-Жой дүрийнхээ үгэнд нэг хашхираан нэмүүлэх гэж найруулагчийнхаа өмнө уйлж ч үзсэн гэнэ.

Эх сурвалж: Variety

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
122.201.31.161
   /
5 сарын 15. 14:45

Маш мундаг авьяастай шилдэг залуу жүжигчин.

Онцлох мэдээ
Сөүлд нисдэг тэргээр таксины үйлчилгээ үзүүлнэ
12024-6-12 16:50
Илон Маск Open AI компани болон Сэм Альтманы эсрэг мэдүүлсэн нэхэмжлэлээ эргүүлэн татжээ
02024-6-12 15:12
Пёняныг дэлхийд сурталчлагч англиар “ус цас” юүтүбэр Сун А охин анхаарал татав
2024-6-12 14:54
Иан Маккеллен: Амьд л байвал дахиад Гандалфын дүрд тоглоно
02024-6-12 12:47
Тайвань Хятадын усан цэргийн ахмад асанг баривчиллаа
2024-6-12 11:43
Тэгвэл Пёнян ч гэсэн хил дээрээ чанга яригч тавина
2024-6-12 11:18
Чарльзын хөргийг сүйтгэжээ
2024-6-12 10:57
Хиймэл оюун ухааны функцээ танилцуулсан Apple компанийн хувьцаа түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-12 8:29
“Хятадад NVIDIA хэрэгтэй бол NVIDIA-д Хятад хэрэггүй”
02024-6-12 6:16
Украины дарга нар тусламжийн 491 сая долларыг завшжээ
2024-6-11 15:45