Бизнесийн үйл явцад дүн шинжилгээ хийх, бизнесийн зорилгод нийцсэн шаардлагыг тодорхойлох, бизнесийн хэрэгцээг хангах боломжит шийдлүүдийг тодорхойлж, санал болгох, боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Бизнес анализийн үе шат бүрээс гарах баримт бичгийг боловсруулах
Компанийн санхүүжилтийн эх үүсвэрийн тасралтгүй байдлыг хангах, бизнес төлөвлөгөө, төсөв боловсруулан хянах, ШТС-ын болон харилцагчийн өртөг, үр ашгийн тооцоолол болон дата анализыг хийх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, зардлын шинжилгээ хийх
Техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийж, биеийн болон эд материалын хохирол, осол авааргүйгээр хэрэглэгчдэд болон салбар шатахуун түгээх станцуудаар бараа материал, бүтээгдэхүүн түгээх ажлыг цаг тухайд нь түргэн шуурхай найдвартай үйлчилгээ үзүүлэн ажиллах
Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, түүний харъяа ШТС-ын хэмжээнд монгол улсын хууль тогтоомж, стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, OHSAS-45001, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001 стандартуудын биелэлтийг хангуулж, хэвшүүлж аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд эрхэмлэн ажиллах