Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Стандартын кординатор

Шаардлагатай бодлого журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих; ISO 27001 стандартыг нэвтрүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлүүдийг хангах, холбогдох баримт бичгүүдийг бүртгэх, хамаарал бүхий алба нэгжид танилцуулах; ISO27001 стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод хяналт, шалгалтыг тогтмол хийх, стандартад нийцүүлэн шаардлагатай сайжруулалтыг хийх; Холбогдох баримт бичгийг бэлтгэх, хадгалах, сайжруулалт хийх; ISO 27001 стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай бусад чиг үүрэг.

Агуулахын Супервайзор /Хонхорт/

- Хүнсний агуулахад шөнийн ээлж ахлаж ажиллана. - Шөнийн ээлжний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, -АБТ-д заасан чиг үүргийн дагуу ажиллана

Эрүүл ахуйч /ТЭЦ-4/

- CU Түгээлтийн төв, хүнсний агуулах дахь бараа бүтээгдхүүний чанар, эрүүл ахуйд өдөр тутамд хяналт тавьж ажиллах - Бараа бүтээгдхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах - Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах эрүүл ахуйн болон чанарын шаардлага, холбогдох стандартуудыг хангаж ажиллах, түүнтэй холбоотойгоор ажилтнуудаа сургах болон чиглүүлж ажиллах - Агуулахын цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлийн хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх - АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Ерөнхий тогооч /Хонхорт/

- Хоолны амт, чанар шалгах  - Нийтийн хоол, катеринг чиглэлэээр ажиллаж байсан бол давуу тал болно - Тайлан бүртгэл хөтлөх  - Тогооч нарт сургалт орох - Эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаа хангасан түүхий эдийг хоол үйлдвэрлэлд оруулах

Тээвэр зохицуулалтын менежер /ТЭЦ-4/

- Түгээлтийн үйл ажиллагааг хариуцан удирлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдан зохион байгуулж ажиллана. - Түгээлтийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн талаарх тайлан боловсруулах, - Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүд

Бүс хариуцсан менежер

Дэлгүүрийн үйл ажиллаагаанд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлэх Хариуцсан салбар дэлгүүрийн үйл ажиллагааны менежерүүдийг шууд удирдлагаар хангах Салбар дэлгүүрийн борлуулалтын үзүүлэлтийг хангах, ашигт ажиллагаанд хүрч ажиллахад нөлөөлөх өөрчлөлт, шинэчлэлтийг санаачлан зохион байгуулж ажиллах Салбар дэлгүүрийн стандартыг хангуулах, үйл ажиллагаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянах, нэмэгдүүлэх чиглэлт шаардлагатай арга хэмжээг авах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Дэлгүүрийн үйл ажиллагааны менежерүүдийг сургаж, хөгжүүлэх Хариуцсан бүсийн нийт дэлгүүрүүдийн KPI үзүүлэлтүүдийг хянаж, дэмжлэг үзүүлж ажиллах  

Дэлгүүр төлөвлөлтийн ажилтан

CU брэндийн хамгийн их эрэлттэй боломжит байршлуудыг судалгаан дээр үндэслэн олж тогтоох Тухайн боломжит байршлын борлуулалт, ашигт ажиллагааг таамаглахын тулд дараах судалгаа, ажилбарыг хийнэ (өрсөлдөгчийн судалгаа, хөлийн мөрийн судалгаа,үйлчлүүлэгчийн судалгаа,орлого үр дүнгийн таамаглал, дэлгүүрийн дотоод зохион байгуулалтын төлөвлөлт) Боломжит байршилд хамгийн хямд нөхцлөөр түрээсийн гэрээг байгуулах Өөрийн нээсэн дэлгүүрт Feedback судалгаа хийх

Мэдээллийн технологийн ажилтан

- Байгууллагын мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, системүүдийг техник болон программ хангамжийн төвшинд бүрэн хариуцан ажиллах- Салбар дэлгүүрүүдийн кассын систем, камер хяналтын систем, дотоод сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах- Шинэ дэлгүүрийн төлөвлөлт, тоног төхөөрөмжийн суурилалтын ажил хариуцан ажиллах

Нөөц төлөвлөлтийн менежер

Сүлжээ дэлгүүрийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдалгүй хангах Түгээлтийн төв дээрх нөөцийг зохист түвшинд байлгах Хамтрагч байгууллагуудтай худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу бүтээгдэхүүний худалдан авалтын захиалгыг өгч, шийдвэр гаргалтдаа бизнесийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд баримтлан ажилладаг. Мерчандайз менежерийн зүгээс хэрэгжүүлж буй бүтээгдэхүүний нөөцийн удирдлагын бодлого, чиглэлийг ойлгож хүлээн авч, үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллуулах. Өөрийн багаас гадна бусад алба нэгжийн ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн уур амьсгалыг тууштай бүрдүүлдэг.

Мэдээллийн технологийн бүтээгдэхүүний менежер

• Бизнесийн шаардлагын дагуу мэдээлэл технологийн шийдэл судалж, төлөвлөх • Гадаад дотоодын хамгийн оновчтой шийдэл санал болгогч байгууллагын судалгаа хийх, тайлагнах, хамтран ажиллах • Системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, сайжруулалтыг удирдах, өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх • Оролцогч талуудын хоорондын харилцааг удирдан зохион байгуулах • Хурал уулзалт, сургалт зохион байгуулах, SDLC -ийн явцад үүсэх бүхий л бичиг баримтуудыг боловсруулах • Байгууллагын мэдээллийн технологийн төслүүдэд өөрийн үүргийн дагуу оролцох

Чанар хяналтын ажилтан

Төлөвлөгөөний дагуу салбарын чанар, эрүүл ахуйн хяналтыг хийх Илэрсэн үл тохирлыг хэрхэн залруулах зөвлөмж өгдөг. Тайлан бүртгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, тайлагнах Алба нэгжийн удирдлага, салбарын ажилтнуудтай үр дүнтэй харилцааг бий болгож, хамтран ажилладаг, шаардлага тавьдаг. Орон нутгийн салбарын чанар, эрүүл ахуйн хяналтыг хийх, илэрсэн үл тохирлыг хэрхэн залруулах, зөвлөмж зөвлөгөө өгнө. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн, ХАБЭА-ийн чиглэлээр сургалт хийх, мэдээлэл өгдөг. Эмзэг түргэн муудах бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээнд хамруулах Бэлэн бүтээгдэхүүний шинжилгээний бичгийн бүрдэлд хяналт тавих Салбарын ундны усны шинжилгээний бүрдлийг хянах

HR Analyst

Хүний нөөцийн дата, хэмжүүр үзүүлэлтүүдийг цуглуулж, дата анализ хийх Гадаад болон дотоод орчны шинжилгээ хийх Дата болон статистикийн мэдээлэл дээр үндэслэн трэнд анализ хийх Дата дээр суурилсан тайлан боловсруулах, удирдлагад тайлагнах Богино болон дунд хугацааны зорилтуудыг тодорхойлж, хэмжүүр үзүүлэлтүүдийг боловсруулах, хэмжих  Үр дүн дээр суурилан компанийн соёл, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажилтнуудыг идэвхжүүлэх, тогтоон барих чиглэлээр санал боловсруулах, танилцуулах Хүний нөөцийн газрын жил, улирал, сарын төсвийг боловсруулах  Хүний нөөцийн бусад функц дээр ажиллах

Тооцооны мэргэжилтэн

- Бэлтгэн нийлүүлэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг баталгаажуулах, нягтлах, нэхэмжлэхийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь гаргах - Төлбөрийн нэхэмжлэхийг нийлүүлэгчтэй байгуулсан бараа материал худалдан авах гэрээний заалттай нийцүүлж шалгах - Бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо нийлэх - Сар, улирал, хагас жил, жил тутмын өглөгийн үлдэгдлийг баталгаажуулах - Бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой НӨАТ-ийн тооцоонд хяналт тавих - Бэлтгэн нийлүүлэгчтэй ажлын чиг үүргийн дагуу холбогдох, харилцах - Төлбөр тооцооны процессийг хэвийн, үр дүнтэй байлгаж бусад алба нэгжүүдтэй хамтран ажиллах - Ажлын чиг үүргийн дагуу холбогдох үр дүнг тайлагнах - Компанийн дүрэм, журам, холбогдох хууль зохицуулалтыг мөрдөж ажиллах

Ахлах санхүүгийн шинжээч /Хонхорт/

Компанийн богино болон урт хугацааны үр дүнтэй шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн тооцоолол боловсруулах Хоолны өртөг, зардал тооцох Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ хийх, хяналт тавих Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, үр ашигт байдлыг тооцоолох Санхүүгийн төлөвлөгөөний дагуух бодит гүйцэтгэлийг хянаж, чиг хандлагыг урьдчилан таамаглах замаар санхүүгийн нөхцөл байдалд хяналт тавих Санхүүгийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, удирдлагуудад танилцуулах

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ /ХОНХОРТ/

Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санааг төсөл болгон хөгжүүлэх, төсөл удирдах  Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийг зах зээлд эрэлттэй байхаар болон үйлдвэрлэлийн боломж хүчин чадлыг тооцоолон боловсруулж цаашлаад техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж удирдлагуудад танилцуулах

ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР /Хонхорт, Хоол үйлдвэрлэл/

Орчин үеийн автомат тоног төхөөрөмж угсралт суурилуулалт хийх Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлагын автомат машинуудыг тохируулах, суурилуулах, өөрчлөх, сайжруулах, засварлах Сав баглаа боодлын автомат машинуудын тохируулах, суурилуулах, өөрчлөх, сайжруулах, засварлах

ХАБЭА мэргэжилтэн /ТЭЦ-4/

* Байгууллагын ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, хяналт тавих * Компанийн ХАБЭА төсөв төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг ханган ажиллах * Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль болон холбогдох дүрэм журам, стандартуудыг хэрэгжүүлэх * ХАБЭА-н хууль, эрх зүй, дүрэм журам, стандарт шаардлагуудыг хангуулах, хяналт тавих, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх * Ажилтнуудад ХАБЭА-н сургалт зохион байгуулах, ХАБЭА-н эерэг соёлыг төлөвшүүлэх, удирдах ажилтнуудыг ХАБЭА-н зохион байгуулалтаар ханган зөвлөх, мэдээллээр ханган ажиллах ХАБЭА-н үл тохирлыг арилгах, хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

ТУСЛАХ МЕНЕЖЕР

Дэлгүүрийн стандартыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх Шинэ үйлчлүүлэгчдийг татах, дэлгүүрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх Дэлгүүрийн баг хамт олны бүрдүүлэлтэд туслан хамтарч ажиллах, удирдан зохион байгуулах, сургаж хөгжүүлэх Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх Дэлгүүрийн төсвийг үр ашигтай байлгах замаар оновчтой зарцуулах, удирдах

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх мэргэжилтэн

- Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, санаачилга гаргах - Бүтээгдэхүүн хөгжүүлэх процесс, журмын дагуу шинэ бүтээгдэхүүний орц, найрлагын жор боловсруулан турших, амталгаа зохион байгуулах - Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан багийн хамт олонтой уялдаа холбоотой ажиллах - Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон түүхий эд материал нийлүүлэгч нартай нягт холбоотой хамтран ажиллах

Талент аналист

• Талент менежмент, карьер менежмент, талент судалгаа хөгжүүлэлтийн салбарын сүүлийн үеийн, олон улсын аргачлал, тренд, судалгаа, хөтөлбөрүүд, шилдэг туршлагуудыг судалж, компанийн бодлого, стратеги, соёлын онцлогтой уялдуулан талент судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож сайжруулдаг. • Чадварлаг ажилтны карьер хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажилтны зан хандлага, зөөлөн ур чадварыг таних судалгааны асуулга бэлтгэдэг. • Ажилтны мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, боловсруулдаг.• Компанийн нийт ажилтны ур чадварын толь бичгийн тайлбар бүхий илэрцүүдийг ажилтны чадварлаг үйлдэл, гүйцэтгэлтэй нийцүүлэн боловсруулдаг. • Ажилтны ур чадварын үнэлгээг холбогдох алба хэлтсийн харгалзах мэргэжилтэнтэй хамтарч батлагдсан шалгуурыг дагуу зохион байгуулдаг. • Карьер шатлал тус бүр дээр шаардагдах өрсөлдөх ур чадвар, ажлын туршлага, мэдлэг, мэргэжил болон мэргэшлийн бэлтгэлийг тодорхойлдог. • Ажилтан ур чадвараа сайжруулахад чиглэсэн зохих сургалт, уншиж судлах ном, товхимол, хамтран ажиллах ментор, ажиллаж туршлага судлах ажлын байр, сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлдог.

Систем хөгжүүлэгч

Компанийн хэмжээний системүүд дээр бүтээгдэхүүний менежерүүдийн гаргасан шаардлагын дагуу өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийх Системүүдтэй холбоо хамааралтай ажиллаж байгаа бусад систем, мэдээллийн сангийн холболтын хэвийн ажиллагааг хангах Дотооддоо хийхээр төлөвлөсөн шинэ системүүдийн хөгжүүлэлтийг хийж хэвийн ажиллагааг хангах; засвар, нэмэлт өөрчлөлтүүдийг хийх  

Тооцооны нягтлан бодогч

Анхан шатны баримтад тулгуурлан бүртгэл тооцоог цаг тухайд нь хийж гүйцэтгэх Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажил гүйлгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үнэн зөвөөр тусгах - НББ-ийн хууль болон холбогдох тушаал, шийдвэр, НББОУС, СТОУС болон бусад дүрэм, журам, группийн НББ-ийн баримт бичгийн дагуу гүйлгээг тухай бүр үнэн зөв бүртгэх Компанийн Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдөж ажиллах Компанийн Үндсэн хөрөнгө, харилцагчийн тооцооны анхан шатны баримтыг бүрдүүлж өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хөтлөх Өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийг санхүүгийн программд үнэн зөв, цаг тухай бүрт нь оруулж, бүртгэл хөтлөх. Харилцагч компани, байгууллагуудтай үүссэн тооцоог бүртгэлд тусган тооцоо нийлсэн актаар баталгаажуулах, хэрэв тооцоогоор авлага өглөгтэй бол арга хэмжээг ерөнхий нягтлан бодогчтой хамтран авч ажиллах

Цалингийн ахлах нягтлан бодогч

-Сар бүрийн цалин тооцоололд хяналт тавих, -Ажилтнуудын унаа болон утасны нэмэгдэлийн тооцооллыг хийх -НД-н тайлан үнэн зөв тайлагнагдаж байгаа эсэхт хяналт тавих -ХХОАТ тайлан үнэн зөв цаг хугацаанд тайлагнагдаж байгаа эсэхт хяналт тавих -Ажилтнуудын нэмэгдэл урамшуулал, суутгалын тооцоолол үнэн зөв эсэхт хяналт тавих -Цалин тооцоололтой холбоотой анхан шатны баримт бичгийн бүрдэл бүрэн эсэхт хяналт тавих -Баримт бичгийн архивлалт хадгалалт хамгаалалтанд хяналт тавих -Ажилтнуудыг цалин тооцоололтой холбоотой мэдээллээр хангах -Санхүүгийн программд тайлант хугацаанд гарсан ажил гүйлгээг хугацаанд нь шивж оруулах

Шинэ бүтээгдэхүүний төсөл хариуцсан менежер /ХОНХОРТ/

Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санааг төсөл болгон хөгжүүлэх, төсөл удирдах  Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийг зах зээлд эрэлттэй байхаар болон үйлдвэрлэлийн боломж хүчин чадлыг тооцоолон боловсруулж цаашлаад техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж удирдлагуудад танилцуулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Хонхор Дэнж, CU Хоол боловсруулах үйлдвэр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.