Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Цахилгааны ахлах инженер

Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4кВ цахилгаан хангамж, дэд станц, ил болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлгийн систем зэргийн ашиглалт болон урсгал засварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих зохион байгуулах. Үйлдвэрийн цахилгааны инженерүүд болон цахилгааны багийн ажлын хувиарлалт, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх,ажлын байрны сургалт, өдөр тутмын ажлын зохион байгуулалт, удирдлагааар хангах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх. Эрчим хүч хэмнэлтийн менежерийн болон ЭХУТ 50001 ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх. Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрэм, Бороогоулд ХХ-ийн дотоод журмуудыг чанд сахин баримтлах.

Уурхайн жолооч

Хуваарийн дагуу ажилтнуудыг уурхайн талбайд аюул осолгүй тээвэрлэх; Уурхайн барилга, байгууламжийн засвар, тохижолт үйлчилгээний ажил гүйцэтгэх;

Экскаваторын операторч

Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох;

Бульдозерын оператор

Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох

Аюулгүй ажиллагааны Орлогч менежер

Бороогоулд компанийн хэмжээнд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин болон бусад бүхий л дүрэм, журам, горим, заавар, зааварчилгааг дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, компанийг аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэл, хохирлоос сэргийлэх буюу хамгаалах талаар идэвхи санаачилгатай ажиллах. Компанийн бүх ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, дүрэм журмын биелэлтэд хяналт тавих, шаардлагатай бол шинэчилж өөрчлөх, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах хийгээд ISO45001 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх болон дүгнэх үйл ажиллагааны хүрээнд менежер болон аюулгүй ажиллагааны багийг дэмжин хамтарч ажиллах. Компанийн ажиллагсадын эрүүл мэнд болон эрүүл ахуйн шаардлагуудыг хангах тал дээр уурхайн анхны тусламжийн нэгжтэй хамтран ажиллах. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, багийг дэмжиж ажиллах. Болзошгүй аюулыг таних, осол зөрчлөөс урдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийж хяналтын арга хэмжээ авах (авхуулах) ба үр дүнг менежерт тайлагнаж байх. Уурхайн аврах багийн бэлэн байдлыг хангахад хяналт тавих, удирдлага болон зохион байгуулалтаар хангаж, ажлын явц болон үр дүнг менежерт тайлагнаж байх. Аюулгүй ажиллагааны хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах, болон хэлтсийн бичиг хэргийг хөтлөхөд дэмжиж ажиллах, менежер болон бусад хэлтэс нэгжийн удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллах.  

Сүлжээний техникч

Мэдээллийн технологийн бүхий л бодлого, журам, стандартыг ойлгож, дагаж мөрдөх; Компанийн интернэтийн холболт, дотоод болон гадаад сүлжээ, радио холбооны төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах; Төв болон уурхайд байрлах Мэдээлэл технологийн өрөө, түүнд байрлах сүлжээ, сервер, агааржуулалт, тог баригч зэрэг бүхий л тоног төхөөрөмж тэдгээрийн техникийн хэвийн аюулгүй ажиллагааг хангах; Сүлжээний аюулгүй байдал, нууцлал хамгаалалтын аюулгүй ажиллагааг хангах; Хэрэглэгчийн компьютер, принтер, плотер зэрэг техникүүдийн хэвийн, аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллах; Хэрэглэгчид компанийн мэдээллийн систем, технологийн шаардлагатай заавар зөвлөгөөг өгч, туслалцаа үзүүлж байх.

Цахилгаанчин

Уурхайн нуруулдан уусгах үйлдвэр, үндсэн ордын хүдэр боловсруулах үйлдвэр, уурхайн цахилгаан байгууламжууд, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг ТТ-ийн засвар зааварчилгаа болон АА-ны зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх; Цахилгааны бүх тоног төхөөрөмжийн ажиллагаа болон суурилуулалтын аюулгүй бөгөөд бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээ, цахилгааны урьдчилан сэргийлэх болон гэмтлийн засвар үйлчилгээг Цахилгааны ерөнхий инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Тоног төхөөрөмжийн аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хангахын тулд цахилгааны суурьлуулалт болон бусад холбогдох ажлыг дотоодын болон олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх;

Цахилгааны сургагч

Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана; Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах; Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.

Өөрөө буулгагчийн оператор

Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох;

Уулын засварын хэсэгт Засварчин

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Ээлжийн мастер

Бороогоулд ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг тэргүүн ээлжинд тавьж, нэр хүндийг хамгаалах; Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж буй баримт бичигт заасан хэм хэмжээ, дүрмийг дагаж мөрдөх; Ил тод, зарчимч, шударга байх; Сахилга бат, ёс зүйг дээдлэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх; Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангах; Удирдах ажилтны үүрэг, хариуцлага ёс зүйн өндөр шаардлагыг хангаж, багаар ажиллах; Өдөр тутам хийгдэх ээлжийн зохион байгуулалтын ажлууд; Уулын технологийн ажилтай холбоотойгоор хийгдэх ажлууд; Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой тайлан мэдээ бэлтгэх ажлууд ; Ил уурхайн газрын уулын ашиглалтын албаны ажилтнууд нийтлэг мөрдөх ажилбар, заавар журмын хүрээнд; Ил уурхайн газрын бүх ажилтнууд нийтлэг мөрдөх заавар журмын хүрээнд; Уулын ухах, ачих, тээвэрлэх, түрэх, тэгшлэх болон зам талбай газар шорооны, хаягдлын далангийн болон бусад газар шороотой уулын техникүүдээр гүйцэтгэх төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар зааварчилгааны хүрээнд жигд аюулгүй байдлыг хангах ажиллуулах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтын хүрээнд цаг хугацаанд нь биелүүлэх; Ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг тооцоолол дизайны дагуу хийж гүйцэтгэн, хяналт тавьж, үр бүтээлтэй, санал санаачилгатай ажиллах, инженер төлөвлөлтийн алба болон геологийн хэлтэстэй хамтран ажиллах; Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм, журам, хууль, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу үйлдвэрлэлийг явуулах.

Насосчин - Хөлсөөр ажиллагч

Насосын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих; Насосыг асааж, унтраах, шилжүүлэх; Насосын шугамд үзлэг хийх, шугам хоолойг наах, холбох; 24 цагаар насосын үйл ажиллагаанд хяналт тавьж, тасралтгүй үйл ажиллагааг хариуцан ажиллах; Шаардлагатай тохиолдолд шууд удирдлагын нэмэлт ажлын даалгаврыг хийж гүйцэтгэх; Ажлын байрыг цэвэрлэж эмх цэгцтэй байлгах.

Баяжуулах үйлдвэрийн операторч

Боловсруулах үйлдвэрт хүдэр хүлээн авах, бутлах, дамжуулах ба нөөцлөх, тээрэмдэх, зутангийн насос ажиллуулах; Циклоноор ангилах, Өтгөрүүлэгч болон уусгалтын шингээлт, хоргүйжүүлэх, десорбци, гравитацийн дамжлагуудын үйл ажиллагааг ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажилуулах;

Хамгаалалтын ажилтан

Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэнд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;

Аюулгүй ажиллагааны ажилтан

Осол эндэгдлээс сэргийлэхийн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлагуудыг хангуулж ажиллаж буйд хяналт тавих, зөвөлгөө өгөх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж гаргах, боловсруулах, ажилтнуудад зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх; Байгууллагын "Аюулгүй үйлдвэрлэл"-ийг эрхэмлэх, соёл, үнэт зүйлс болон ёс зүйг үлгэрлэн бусдад манлайлал үзүүлж түгээх;

Хүдэр хяналтын геологичийн туслах ажилтан

Уурхайн хэмжээнд явагдах геологи болон хүдэр хяналтын ажилтай холбоотой дээжлэлтийг гардаг гүйцэтгэх мөн хяналт тавих Хүдрийг хаягдал бохирдолгүй ачуулахад хяналт тавихад хүдэр хяналтын геологичийн ажил үүрэгт туслах Шаардлагатай үед хайгуулын өрөмдлөг дээжлэлтийн ажилд тусалж ажиллах.  

Төлөвлөлтийн инженер

Уулын ашиглалтын алба болон шаардлагатай бусад хэлтсүүдэд инженерийн дэмжлэг үзүүлэх; Ил уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөлт дизайны дагуу богино хугацааны төлөвлөлтийг хийж ажиллах;  Өрөмдлөг тэсэлгээний блок төлөвлөх.

Хүний нөөцийн мэргэжилтэн

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр; Хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа; Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа; Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Level 7, Blue Sky Office, Sukhbaatar District, 1st Khoroo, Peace Avenue 17, Ulaanbaatar – 14240, Mongolia

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.