Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
5 сарын 14. 19:480

Японы төрийн өмчит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд олон улсын маш нууц яриа хэлэлцээг явуулахад ашиглах автомат синхрон орчуулгын системийг бүтээжээ. Системийг бүтээхдээ жинхэнэ синхрон орчуулагч хүний ур чадварт сургасан хиймэл оюун ухааныг ашигласан байна.

2030 он гэхэд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа автомат синхрон орчуулгын энэхүү систем нь одоогийн байдлаар япон, англи, хятад, солонгос, франц хэлнээс орчуулах боломжтой ба одоо янз бүрийн нэр томьёонуудыг нэмж оруулж байгаа ажээ.

Хиймэл оюун ухаанд тулгуурлан аман синхрон орчуулгын системийг бусад оронд мөн бүтээж байгаа боловч Японд яриа хэлэлцээний нууцыг хадгалах үүднээс ийм төрлийн өөрийн гэсэн технологийг хөгжүүлэхээр шийджээ. Уг орчуулгын системийг энэ онд болон дараа жилүүдэд Японд болох олон улсын хурлын үеэр туршихаар төлөвлөж байгаа гэнэ. Цаашид системийг дэлхийн 15 гол хэлээр баяжуулахаар төлөвлөж байна.


Эх сурвалж: Yomiuri /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Венецийн халаасны хулгайч хулгай хийж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авахыг завджээ
02024-5-29 8:11
Дэвид Бекхэм Хятадын AliExpress брэндийн олон улсын төлөөлөгч боллоо
2024-5-28 22:07
Гэртээ ганцаараа 1 киноны байшинг 5.25 сая ам.доллароор худалдана
2024-5-28 18:49
4 настай охин чихрийн шижин өвчний улмаас амиа алдсанд ээж нь хорих ял сонсжээ
12024-5-28 16:44
Nvidia-н гүйцэтгэх захирал: Tesla автомат жолоодлоготой автомашины салбарт хол тэргүүлж байна
02024-5-28 14:39
17  настай хүүхдүүд уснаас бичил хуванцрыг ялгах төхөөрөмжийг бүтээж, 50,000 ам.долларын шагнал хүртжээ
12024-5-28 14:09
Жилд 250.000 ам.доллароос дээш цалинтай алсын зайн ажлын байр 95 хувиар буурчээ
02024-5-28 11:48
Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
2024-5-28 11:30
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
02024-5-28 8:23
НАТО-гийн зургаан орон Оросын халдлагаас сэргийлэхийн тулд “дрон ханыг” бүтээхээр төлөвлөжээ
02024-5-28 3:07