Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
5 сарын 14. 12:540

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) зөвлөл Хятадын усанд сэлэлтийн 23 тамирчинтай холбоотой асуудлыг хэлэлцэх ээлжит бус хурлыг энэ сарын 17-нд хийхээр шийдвэрлэсэн тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв.

Өмнө нь WADA энэ асуудлыг нарийвчлан шалгахаар бие даасан прокурор Эрик Клотиерийг томилсон юм.

2021 оны Токиогийн Олимпод оролцсон Хятадын 23 тамирчны сэргээшийн шинжилгээнээс триметазидин илэрсэн боловч WADA тамирчдыг буруутгаж буй нотлох баримт хангалтгүй байгаа тул тэмцээнд оролцох эрхийг нь хасаагүй гэж “The New York Times” сонинд дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын уран гулгагч Камила Валиева триметазидин хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ. Спортын арбитрын шүүх WADA-гийн хүсэлтийг хүлээн авч, К.Валиевагийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гаргасан амжилтыг хүчингүй болгож, дөрвөн жилээр эрхийг нь хассан юм.

Хятадын тамирчид хориотой бодисыг санамсаргүйгээр, бага хэмжээгээр хэрэглэсэн тул тэдэнд ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагагүй гэж Хятадын тал мэдэгджээ. Хятадын допингийн эсрэг агентлагийн шалгалтын явцад "энэ хэрэг муудсан хоолноос үүдэлтэй" гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хятадын тамирчдын шинжилгээний дүн эерэг гарсныг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх хэргийг шалгах бие даасан прокурор томилохыг АНУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг дөрөвдүгээр сарын 23-нд уриалжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэвид Бекхэм Хятадын AliExpress брэндийн олон улсын төлөөлөгч боллоо
2024-5-28 22:07
Гэртээ ганцаараа 1 киноны байшинг 5.25 сая ам.доллароор худалдана
2024-5-28 18:49
4 настай охин чихрийн шижин өвчний улмаас амиа алдсанд ээж нь хорих ял сонсжээ
12024-5-28 16:44
Nvidia-н гүйцэтгэх захирал: Tesla автомат жолоодлоготой автомашины салбарт хол тэргүүлж байна
02024-5-28 14:39
17  настай хүүхдүүд уснаас бичил хуванцрыг ялгах төхөөрөмжийг бүтээж, 50,000 ам.долларын шагнал хүртжээ
02024-5-28 14:09
Жилд 250.000 ам.доллароос дээш цалинтай алсын зайн ажлын байр 95 хувиар буурчээ
02024-5-28 11:48
Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
2024-5-28 11:30
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
02024-5-28 8:23
НАТО-гийн зургаан орон Оросын халдлагаас сэргийлэхийн тулд “дрон ханыг” бүтээхээр төлөвлөжээ
02024-5-28 3:07
Америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ
2024-5-27 21:26