2024/05/09: Тойм мэдээ
5 сарын 10. 13:310

Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ерөнхийлөгчийн тангараг өргөх тав дахь удаагийн ёслолд оролцож олны анхаарлыг татлаа.

Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ

Оны эхний хагаст Европын холбооны даргалагч улсаар сонгогдсон Бельги улс олон нийтийн сүлжээнд энэ талаар мэдэгдсэн байна.

Олимпын галт бамбарыг Францад авчирлаа

Олимпын наадам эхлэхээс 79 хоногийн өмнө галт бамбарыг “Белем” хөлөг онгоцоор Грекээс Францын өмнөд нутгийн боомт хотод авчирсан нь энэ юм.

Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв

Газын зурвасын өмнөд хэсэгт орших дүрвэгсэд олноороо орогнож буй Рафах хот руу Израилын арми томоохон дайралт хийвэл АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж Ерөнхийлөгч Жо Байден Израилд анх удаа анхаарууллаа.

"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа

Испанийн “Реал” клубын хөлбөмбөгчид талбай дээрээ Германы “Бавариа” багийг 2:1 харьцаагаар ялснаар Аваргуудын лигийн цомын төлөөх финалд шалгарч үлдлээ. Тоглолт лхагва гарагт Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.

Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо

Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, тус парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ.

Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Умард Македон улсад лхагва гарагт болсон ерөнхийлөгчийн ба парламентын сонгуульд эрх баригч Социал-Демократ нам ялагдал хүлээсний зэрэгцээ тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогджээ.

“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа

Европын Конференцийн лигийн тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод Италийн “Фиорентина” ба Бельгийн “Брюгге” багууд тэнцсэнээр италичууд Европын цомын гурав дахь том тэмцээний финалын тоглолтод шалгаран үлдлээ.

Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ

Умард Солонгосын гурван үеийн удирдагчдад хүчин зүтгэж байсан, тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаагаар алба хашсан хүмүүсийн нэг болох Ким Ки Нам таалал төгссөн тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлд лхагва гарагт мэдээлжээ. Тэрбээр улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд нь гурван үеийн удирдагчдад тусалж, суртал ухуулгын аппаратыг удирдаж байв.

Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна

CU нь “Minting and Security Printing” корпорацтай /KOMSCO/ хамтран үйлчлүүлэгчиддээ бичил алтан гулдмайнуудыг санал болгосон нь талх мэт түргэн зарагдаж байна.

Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ

Ингэснээр тэд АНУ-ын дампуурал зарласан компаниудын хэргийг шийдвэрлэх ажлын түүхэнд тун ховор үзүүлэлтийг үзүүлсэн байна. Учир нь дампуурал зарласан компани ийн сэргэх нь туйлын ховор үзэгдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэвид Бекхэм Хятадын AliExpress брэндийн олон улсын төлөөлөгч боллоо
2024-5-28 22:07
Гэртээ ганцаараа 1 киноны байшинг 5.25 сая ам.доллароор худалдана
2024-5-28 18:49
4 настай охин чихрийн шижин өвчний улмаас амиа алдсанд ээж нь хорих ял сонсжээ
12024-5-28 16:44
Nvidia-н гүйцэтгэх захирал: Tesla автомат жолоодлоготой автомашины салбарт хол тэргүүлж байна
02024-5-28 14:39
17  настай хүүхдүүд уснаас бичил хуванцрыг ялгах төхөөрөмжийг бүтээж, 50,000 ам.долларын шагнал хүртжээ
02024-5-28 14:09
Жилд 250.000 ам.доллароос дээш цалинтай алсын зайн ажлын байр 95 хувиар буурчээ
02024-5-28 11:48
Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
2024-5-28 11:30
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
02024-5-28 8:23
НАТО-гийн зургаан орон Оросын халдлагаас сэргийлэхийн тулд “дрон ханыг” бүтээхээр төлөвлөжээ
02024-5-28 3:07
Америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ
2024-5-27 21:26