2024/05/08: Тойм мэдээ
5 сарын 9. 11:340

ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй

Хатагтай Георгиева орон нутгийн цагаар 6-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын Беверли Хиллз дүүрэг дэх Хилтон зочид буудалд зохион байгуулагдсан “Милкан Глобал” бага хурлын үеэр "Дэлхийн санхүүгийн системийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавих үеэрээ энэ тухай өгүүлжээ.

АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гадаадын томоохон мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 7-ны өдөр АНУ-ын Худалдааны яам Huawei-д хагас дамжуулагч экспортлогч зарим компанийн экспортын зөвшөөрлийг цуцалсан тухай мэдээлсэн байна. Ингэснээр Хятадын Huawei компанийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний түвшин улам ширүүсэж буй бололтой.

“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Германы Дортмунд хотын хөл бөмбөгийн “Боруссиа” баг Францын “Пари Сен Жермен”-ийг талбай дээр нь хожсоноор Аваргуудын лигийн финалын тоглолтод шалгарлаа.

Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ

Хүмүүс бэлэн мөнгийг бага хэмжээгээр авч явах боломжийг бүрдүүлэх энэхүү шинэ дэвсгэртийг мягмар гаргаас эхлэн банкууд, АТМ машинуудаас авах боломжтой гэж Өмнөд Америкийн тус улсын Төв банкнаас мэдэгджээ.

Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Д.Трамп Цагаан ордноос явсныхаа дараа үндэсний аюулгүй байдлын нууцад хамаарах баримт бичгүүдийг санаатайгаар хадгалж, улмаар холбооны эрх баригчдаас нуун дарагдуулсан гэх хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр товлоод байсан юм.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ

Энэхүү өргөн хүрээг хамаарсан хууль тогтоомж нь жендэрт суурилсан хүчирхийлэл, албадан гэрлэлт, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, мөн цахим сүлжээгээр мөшгих, хувийн зургийг зөвшөөрөлгүй хуваалцах зэрэг цахим хүчирхийллээс холбооны гишүүн орнуудын эмэгтэйчүүдийг хамгаалах зорилготой юм.

Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ

Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлтийг судлах албанаас /C3S/ мэдээлснээр, 2023 оны зургаадугаар сараас хойших сар бүр манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун сарууд болж бүртгэгджээ.

Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа

Энэ өдөр 1924 онд Францын нийслэл Парис хотноо зохиогдсон зуны Олимпын наадмын үеэр түүхэн дэх анхны олон улсын хөл бөмбөгийн тэмцээн болсны 100 жилийн ой тохиож байгааг тогтоолд дурдсан байна.

Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна

Сануулан дурдахад, тус улсад ажиллаж буй 13 мянган дадлагажигч ба резидент эмч нарын 90 хувь нь хоёрдугаар сарын 20-ноос эхлэн ажил хаялт зарлаад байгаа бөгөөд тэд анагаах ухааны дээд сургуулиудын оюутны тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцсээр байгаа нь эрүүл мэндийн системийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл учруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэвид Бекхэм Хятадын AliExpress брэндийн олон улсын төлөөлөгч боллоо
2024-5-28 22:07
Гэртээ ганцаараа 1 киноны байшинг 5.25 сая ам.доллароор худалдана
2024-5-28 18:49
4 настай охин чихрийн шижин өвчний улмаас амиа алдсанд ээж нь хорих ял сонсжээ
12024-5-28 16:44
Nvidia-н гүйцэтгэх захирал: Tesla автомат жолоодлоготой автомашины салбарт хол тэргүүлж байна
02024-5-28 14:39
17  настай хүүхдүүд уснаас бичил хуванцрыг ялгах төхөөрөмжийг бүтээж, 50,000 ам.долларын шагнал хүртжээ
02024-5-28 14:09
Жилд 250.000 ам.доллароос дээш цалинтай алсын зайн ажлын байр 95 хувиар буурчээ
02024-5-28 11:48
Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
2024-5-28 11:30
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
02024-5-28 8:23
НАТО-гийн зургаан орон Оросын халдлагаас сэргийлэхийн тулд “дрон ханыг” бүтээхээр төлөвлөжээ
02024-5-28 3:07
Америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ
2024-5-27 21:26