Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хишигт Эрдэс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

Уулын мастерын өгсөн даалгавар /наряд/-ын дагуу хөрс хуулах, ачих, нүүрс олборлох, нүүрс ялгах, ажлын талбайн ул, тааз, хана цэвэрлэх, хаягдлын овоолго ухаж ачих, технологийн замын хажуугийн шуудуу, уулын шуудуу ховил байгуулах буюу сэргээх зэрэг ажлуудыг гүйцэтгэх Нүүрсний мөргөцөгт бохирдол, хаягдлыг хамгийн бага байлгахаар олборлолтын ажлыг зохион байгуулах

ЗАСВАРЫН МЕХАНИК

Техникийн бэлэн байдлыг хангах, үзлэг оношилгоог хийх, засвар үйлчилгээг гүйцэтгэх

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН

Байгаль орчинтой холбоотой эрх зүйн баримт бичгүүд, Олон улсын болон Монгол улсын стандартуудын дагуу тавигдах шаардлагуудын нийцлийг хангуулах, баримт бичиг боловсруулах Байгаль орчны асуудлаар төрийн байгууллага болон харилцагч байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээг хийлгэж, гарсан үр дүнд анализ боловсруулалт хийх, нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч, зохион байгуулах

ТЭЭВРИЙН ДИСПЕТЧЕР

Тээврийн зохион байгуулалт хийх Тээвэрлэлтийн үйл ажиллагааг үр дүнтэй, оновчтой зохион байгуулахын тулд тээвэрлэлтийн төлөвлөгөө гаргаж, гаргасан төлөвлөгөөний биелэлтэд анализ хийж, гүйцэтгэлийг хянан тоо бүртгэлийн ажлыг нягт нямбай хийх Хөдөлгөөнд оролцож буй техникүүдийн мэдээллийг хянаж компанийн удирдлагыг мэдээллээр хангах 

ОФФИСЫН ТОГООЧ

Эрүүл ахуйн шаардлага хангасан амт чанартай хоол гаргах

АЧИГЧИЙН ОПЕРАТОР

Уулын мастерын өгсөн даалгавар /наряд/-ын дагуу зам тал засах, түрэх, ачилт хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх

ДАМПЫН ОПЕРАТОР

Уулын мастерын өгсөн даалгавар /наряд/-ын дагуу хүнд даацын машин механизмаар хөрс зөөвөрлөх, нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэх

ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЧ

Хүнсний аюулгүй байдал, чанар стандарт, эрүүл ахуйг ханган ажиллах, хоол үйлдвэрлэлийн цэсийн дагуу захиалсан түүхий эд бүтээгдэхүүнийг дагалдах баримт бичгийн хамт мэдрэхүйн үзүүлэлтээр үнэлэлт өгөн хүлээн авах Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах Хоол хүнсээр дамжих өвчний сэжигтэй тохиолдол, дэгдэлтийн үед шалтгаан, үүсгэгч, өвчний эх уурхай, дамжсан замыг тодорхойлох, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хариуцан зохион байгуулах Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтнууд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахин ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих Хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд харьцдаг ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутамд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, үзлэгт хамрагдсаныг баталгаажуулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт баталгаат эмчийн гарын үсэг байгаа эсэхийг шалгах Хоол үйлдвэрлэлийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хэвийн хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих Хоол үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, машины цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйтгэл технологийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих Хоол үйлдвэрлэлээс үүссэн хог хаягдлыг хадгалах, зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр ажлын байрны үзлэг хийж, илэрсэн үл тохирлыг бүртгэн, залруулах арга хэмжээ бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн ажлын тайланг долоо хоног, сар, улирал, жилээр гаргах  

УУЛЫН ТУСЛАХ ИНЖЕНЕР/ДИСПЕТЧЕР

Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл хөтлөлтийг хийж уулын тоног төхөөрөмжийн статистик тайлан мэдээг нэгтгэж боловсруулах Уурхайн ажилчдын ХАБЭА-н өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хуваарилалтыг зөв оновчтой зохицуулах Өдөр тутмын үйл ажиллагаанд ажиллаж байгаа техник тоног төхөөрөмжийн Техникийн бэлэн байдал, ТЦА, ТПА-ыг бүртгэн дүгнэх, тайлагнах

АШИГЛАЛТЫН ГЕОЛОГИЧ

Олборлож буй нүүрсний хэмжээ болон чанар, агуулгад хяналт тавих Уурхайн олборлолтын явцад нүүрсний чанар, технологийн дагуу ажиллах талаар уулын мастер болон экскаваторын операторуудтай хамтран ажиллах Ордын нөөцийг үр ашигтай ашиглах, нөөцийн загварчлалыг тогтмол хийх Уурхайн мөргөцөг, нүүрсний овоолгоос дээж авч лабораторид шинжлүүлэх, агуулгад дүн шинжилгээ хийх

ТУСЛАХ АЖИЛТАН

- АБТ-д заасан чиг үүргийн дагуу   

БУТЛУУРЫН ОПЕРАТОР

Өдөр тумын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын нарядыг уулын мастераас авч өгсөн үүрэг даалгаварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.  Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, дотоод журмыг мөрдөж ажиллах.  Гэмтэл саатал гарсан үед засварлах чадвартай байх 

ЗАСВАРЫН КЛЕРК

Уурхайн засварын хэсэгтэй холбоотой бичиг хэргийн ажлуудыг хийж гүйцэтгэх; Уурхайд ажиллаж байгаа болон зогсож байгаа нийт техникүүдийн гүйцэтгэл, ажилласан цагууд, засвар хийгдсэн байдал болон засварын мэдээ бүртгэх; Засварын ажилчидтай холбоотой гомдол санал зэргийг албан байдлаар хүлээж аван засварын удирдлагуудад уламжлах; Техникийн эвдрэл гэмтлийн дуудлагыг түргэн шуурхай хүлээн авч мастерууд болон ахлах инженерүүдэд мэдээлэх; Техник хүлээлцэх баримтууд болон засварчдын ажлын мэдээллийн хуудаснуудыг хүлээн авч засварын инженерүүдэд нэгтгэл болгон дараагийн ээлжийн төлөвлөгөөнд оруулан бэлдэж өгөх, бүртгэл түүх болгон хадгалах; Техникийн хувийн хэргийн бүртгэл хөтлөх, техникийн үйлчилгээ болон урсгал засварыг цаг тухайд хийлгэх дээр анхаарч ажиллах; Засварын хэсгийн өдөр тутмын ажлын хүлээлцэх акт баримт материалуудыг бүрдүүлж холбогдох ажилчид удирдлага нарт баримтжуулсан байдлаар холбож хүлээлгэж өгөх; Бусад хэсгүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, хийгдэх засвар үйлчилгээний ажлыг урьдчилж мэдэгдэх 

ШУГАМЫН МАСТЕР

Уулын төлөвлөгөөтэй уялдуулан усан шахуургын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлын зураг гаргаж, удирдлагад танилцуулан батлуулах Батлагдсан зургийн дагуу ажлын талбай бэлтгэх, угсралт суурилуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой асуудлуудыг удирдлагад шуурхай мэдэгдэх Ус шүүрүүлэх хэсгийн талбайд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга хэмжээг боловсруулах, шаардлагатай нөөцийг бэлтгэсэн байх Ус шүүрүүлэх хэсгийн талбай, усан шахуургын тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж, шахуургын тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засварлах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг 18 хороо, зайсан гудамж рояал рэсидэнс хотхон 16-4 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.